Нийслэлийн налайх дүүрэг
Нийслэлийн налайх дүүрэг
ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН
Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
 
Даваа 08:30 - 12:30 13:30 - 17:30
Мягмар 08:30 - 12:30 13:30 - 17:30
Лхагва 08:30 - 12:30 13:30 - 17:30
Пүрэв 08:30 - 12:30 13:30 - 17:30
Баасан 08:30 - 12:30 13:30 - 17:30
Бямба Амарна  
Ням Амарна

Хаяг: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Дамдины гудамж
Холбоо барих утас: 94957479, 7023102
Факс: 70233335
Цахим хуудас: nalaikh.police.gov.mn
Шилэн данс: энд дарж үзнэ үү.
Чиг үүрэг үзэх
Бүтэц үзэх
Үзүүлж буй ажил үйлчилгээ үзэх

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ


Гэмт хэрэгтэй тэмцэх
Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
- гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа тухай мэдээллийг хүлээж авах, бүртгэх, олзлох, цуглуулах, олж авмагц таслан зогсоох, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах, гэмт хэргийг илрүүлэх;
- гэмт хэрэг, зөрчил гарсан тухай мэдээллийг хүлээн авмагц гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх, цуглуулах, гэмт этгээдийг олж тогтоох, эрэн сурвалжлах, баривчлах;
- цагдаагийн алба хаагч биечлэн, эсхүл техник хэрэгсэл ашиглан нийтийн эзэмшлийн газарт хяналт тавих, эргүүл ажиллуулах;
- мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах;
- гэмт хэрэг, зөрчил, тэдгээрт шийтгүүлсэн этгээдийн нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, лавлагаа гаргах.
Нийтийн хэв журам хамгаалах
- Цагдаагийн байгууллага нь хуулиар харьяалуулсан хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг сахиулж нийтийн хэв журмыг хамгаална.
- Цагдаагийн байгууллага хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ.
Олон нийтийн аюулгүй байдлыг хангах
- Цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд доор дурдсан эрх хэмжээг хэрэгжүүлнэ:
- дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад объектыг хамгаалах, шаардлагатай үед зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг тээврийн замд харгалзан хүргэх;
- байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах
- нийтийн эмх замбараагүй байдал үүссэн, террорист халдлага гарсан, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах;
- төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжид заасан үүрэг гүйцэтгэх;
- Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу гэрч, хохирогчийг хамгаалах;
- нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт хийх;
- эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал, цуглааныг албадан тараах ажиллагааг гүйцэтгэх.
Цагдаагийн байгууллагын захиргааны хяналтын үүрэг
- Цагдаагийн байгууллага доор дурдсан захиргааны хяналтын үүргийг гүйцэтгэнэ
- иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах, галт зэвсэг, сум үйлдвэрлэх, захиалах, худалдах, тээвэрлэх, эзэмших журмын биелэлтэд хяналт тавих
- эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хараа хяналтгүй болсон хүүхдийн асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх;
- гэрээт харуулын болон хувийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулах журмын биелэлтэд хяналт тавих;
- гээгдэл эд хөрөнгө, мөнгө болон алдуул малыг бүртгэх, шаардлагатай бол хадгалах, хууль ёсны эзэмшигчид нь олгох, хэрэв хууль ёсны эзэмшигч олдохгүй бол төрийн, эсхүл орон нутгийн холбогдох байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх
- зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн тоо бүртгэлийг хөтлөх;
- эрх бүхий байгууллага, албан тушаалтны даалгаснаар сураггүй алга болсон хүн, гээгдэл эд хөрөнгийг эрэн сурвалжлах;
- хуульд заасан захиргааны бусад хяналтыг хэрэгжүүлэх.
- Цагдаагийн байгууллага нь энэ хуулийн 12.1-д заасан захиргааны хяналтын үүрэг гүйцэтгэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээг хэрэгжүүлнэ.

 

НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ИРГЭДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээний нэр төрөл

Бүрдүүлэх материал

Шийдвэрлэх хугацаа

Хариуцах эзэн

Холбогдох утасны дугаар, өрөөний дугаар

1

Жолоочийн эрх сэргээх

Эрүүл мэндийн хуудас, өргөдөл, цахим үнэмлэхний хуулбар,

Ажлын 10 хоногт

х/ч Б.Батбаяр

 

2

Өргөдөл гомдлыг бүртгэж ав

Өргөдөл

Тухай бүр

х/ч Б.Нарангэрэл

 

3

Галт зэвсэг бүртэж, гэрчилгээжүүлэх

2 хувь цээж зураг, хүсэлт, галт зэвсэг

 

а/х Б.Батбаатар

 

4

ГХУС чиглэлээр аж ахуйн нэгж байгууллагад мэдээ мэдээлэл өгөх, ухуулга сурталчилгаа хийх

 

Тухай бүр

а/х О.Болдбаатар

 

5

Согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ахуйн нэгжид хяналт тавих

 

Тухай бүр

а/х Б.Батбаатар