Нийслэлийн налайх дүүрэг
Нийслэлийн налайх дүүрэг
Боловсролын хэлтэс
Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
 
Даваа 08:30 - 12:30 13:30 - 17:30
Мягмар 08:30 - 12:30 13:30 - 17:30
Лхагва 08:30 - 12:30 13:30 - 17:30
Пүрэв 08:30 - 12:30 13:30 - 17:30
Баасан 08:30 - 12:30 13:30 - 17:30
Бямба Амарна  
Ням Амарна

Хаяг: Налайх дүүрэг, 2-р хороо, жаргалант 82 тоот
Утас: 70233008,93043982
Цахим хуудас: nd.edub.edu.mn
Цахим шуудан: nd@itpd.mn 
Шилэн данс: энд дарж үзнэ үү.
Чиг үүрэг үзэх
Бүтэц үзэх
Үзүүлж буй ажил үйлчилгээ үзэх
•Тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын  байгууллагын удирдах ажилтан , багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 
•Боловсролын тухай багш хууль, нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийн  хэрэгжилтийг тухайн дүүргийн  хэмжээнд зохион байгуулна.
•Дүүргийн хэмжээнд багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал боловсруулж холбогдох байгууллагуудад уламжлах, шийдвэрлүүлэх эрхтэй.
•Дүүргийн хэмжээнд боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх ажлыг үз шаттайгаар зохион байгуулах талаар судалгаа хийж, санал боловсруулах эрхтэй
•Дүүргийн хэмжээнд боловсролын тайлан мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад гаргаж өгнө
•Орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дүүргийн хамран сургах тойрог тогтоох талаар судалгаа хийх, санал боловсруулна
•Тухайн дүүргийн төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих эрхтэй.
•Дүүргийн төрийн өмчийн боловсролын байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төлөвлөлт, зарлага, санхүүжилтийн гүйцэтгэлийн болон бүтээгдэхүүн нийлүүлэлтийн тайланд үнэлгээ өгөх, тогтоосон хугацаанд нь дээд шатны байгууллагад тайлагнана.
•Дүүргийн албан бус сургалтын төвүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх

Үйлчилгээний нэр төрөл

Бүрдүүлэх материал

Шийдвэрлэх хугацаа

Хариуцах мэргэжилтэн

Холбогдох утасны дугаар, өрөөний дугаар

1

Багшаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж сул ажлын байрны сонгон шалгаруулалтаар дамжуулан ажлын байраар хангах

1.Төрийн албан хаагчийн анкет
2.Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Өргөдөл
5.3% цээж зураг/Сүүлийн 6 сарын дотор авхуулсан зураг/

Сул ажлын байрны сонгон шалгаруулалт явагдах үед

Статистик, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

 

88894100, 102

2

Иргэдийн өргөдөл, гомдлыг цахим, цаасаар, амаар хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг мэдээлэх

1.Өргөдөл
2.Нотлох баримт

1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ.  Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгана .

  Саналын шинжтэй өргөдлийн  хариуг 90 хоногт багтаан өгнө

Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн.

99080609, 102

 

 

3

Боловсролын баримт бичиг хаяж гээгдүүлсэн боловсролын хүсэлтэй иргэдэд мэдээллийг хүргэх.

1.Сурлагын дүнгийн “Б” маягт
2.Гэрчилгээ, үнэмлэх нөхөн олгохыг хүссэн өргөдөл
3.Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
4.Боловсролын үнэмлэх гэрчилгээг он, дугаар, нэр сургууиар хүчингүй болгож сонинд зарлуулсан баримт
5.Сургууль төгссөн дурсгалын цомог, хуулбарын хамт
6.Сурагчийн хувийн хэргийн "нүүр", "хувийн хэрэг анх нээсэн", "сурлагын дүн", "сургууль төгссөн тухай тэмдэглэл" эдгээр хуудсыг хувилж, хувийн хэргийн хамт
7.Сурагчийн хувийн хэргийн "нүүр", "хувийн хэрэг анх нээсэн", "сурлагын дүн", "сургууль төгссөн тухай тэмдэглэл" эдгээр хуудсыг хувилж, хувийн хэргийн хамт
8.Боловсролын гэрчилгээний үнэ: – 4500 төг /2012 хойш 6000 төг/

Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт

Статистик, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

88894100, 102

4

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу албан тушаалтны мэдүүлэг, мэдэгдэл, тайлбарын талаар түүнийг бүртгэж, байгууллагын удирдлагын зөвшөөрлөөр мэдээлэл өгөх

1.Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон 
хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар мэдээлэх, 
мэдээлэл өгөх журмын 3-р хавсралт 

Өдөрт нь

Статистик, хяналт үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

88894100, 102