Нийслэлийн налайх дүүрэг
Нийслэлийн налайх дүүрэг
“Голомт” цогцолбор сургууль
Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
 
Даваа 08:30 - 12:30 13:30 - 17:30
Мягмар 08:30 - 12:30 13:30 - 17:30
Лхагва 08:30 - 12:30 13:30 - 17:30
Пүрэв 08:30 - 12:30 13:30 - 17:30
Баасан 08:30 - 12:30 13:30 - 17:30
Бямба Амарна  
Ням Амарна
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо Даваажавын гудамж
Холбоо барих утас: 7023-2394
Факс: 7023-3616
Цахим хуудас:www.golomt.edu.mn
Шилэн данс: энд дарж үзнэ үү.
Чиг үүрэг үзэх
Бүтэц үзэх
Үзүүлж буй ажил үйлчилгээ үзэх

Боловсролын тухай Монгол Улсын хуулийн дагуу Налайх дүүргийн сургуулийн насны хүүхдүүдэд суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх.

Сургуулийн танилцуулга:  1938 онд Налайх хотын ууган сургууль болон байгуулагдаж байсан тус сургууль өргөжин хөгжсөөр 1998 оноос Голомт цогцолбор сургууль болон ажиллаж байна. Манай сургууль 1-5 ангийн 30 бүлэгт 1040 сурагч, 6-8 ангийн 12 бүлэгт 429 сурагч, 9-12 ангийн 14 бүлэгт 413 сурагч, нийт 56 бүлэгт 1882 сурагч суралцаж байна. Бага ангийн 30 бүлэгт 30 багш, Монгол хэл-Уран зохиол, Математик-Физик-Мэдээлэл зүй, Түүх-Нийгмийн ухаан, Хими-Биологи, Биеийн тамир-Дуу хөгжим, Технологи, Гадаад хэлний заах аргын нэгдэлд дунд ахлах ангийн 57, нийт 87 багш ажиллаж байна.
Сургуулийн удирдлага:  Сургуулийн захирал Р.Цэдэндамбаа, Сургалтын ахлах менежер П.Ганбат, сургалтын менежер Ч.Эрдэнэчимэг, Д.Батчулуун, нийгмийн ажилтан Б.Ардак, Н.Оюунгэрэл, сургуулийн захиргаа аж ахуй, хүний нөөцийн мэргэжилтэн М.Цогтбаяр, Ерөнхий нягтлан бодогч Ш.Чимэгбаатар, нягтлан М.Алтанцацрал