Нийслэлийн налайх дүүрэг
Нийслэлийн налайх дүүрэг
Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
 
Даваа 08:30 - 12:30 13:30 - 17:30
Мягмар 08:30 - 12:30 13:30 - 17:30
Лхагва 08:30 - 12:30 13:30 - 17:30
Пүрэв 08:30 - 12:30 13:30 - 17:30
Баасан 08:30 - 12:30 13:30 - 17:30
Бямба Амарна  
Ням Амарна
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 17 дугаар байр
Холбоо барих утас: 70233113
Факс: 
Цахим хуудас: http://www.nalaih.halamj.gov.mn/
Шилэн данс: энд дарж үзнэ үү.
Чиг үүрэг үзэх
Бүтэц үзэх
Үзүүлж буй ажил үйлчилгээ үзэх

Нийгмийн халамжийн үйлчилгээ

Налайх дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээ

Үйлчилгээний нэр төрөл

Бүрдүүлэх материал

Шийдвэрлэх хугацаа

Хариуцсан мэргэжилтэн

Холбогдох утасны дугаар, өрөөний дугаар

1

Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгө

Эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд бол нэмж энэ тухай сум, дүүргийн Засаг даргын захирамжийн хуулбар)-ийн иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх).

-

Сонгосон банкныхаа салбарт шууд бүртгүүлж, данс нээлгэнэ.

/НХҮХ-ийн мэргэжилтэн С.Баярсайхан/

70233279

#103

 

2

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР: 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

3

16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай  дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт. Одой болохыг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс (ЭХМК)-ын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

4

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай  дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай ЭХМК-ын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

5

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, НДС-аас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай дүүргийн НДХ-ийн тодорхойлолт, тэжээгчийн нас барсан гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар, 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх \эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч\-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар, Амьжиргаа дэмжих зөвлөл (AДЗ)-ийн шийдвэр.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

6

18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 нас хүрсэн эх, 50 нас хүрсэн эцэг

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх \эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч\-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар, өрх толгойлсон эцэг, эх болохыг тодорхойлсон АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

7

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ: Бүтэн өнчин хүүхдийг хууль ёсоор үрчлэн авсан болон хууль ёсоор асран хамгаалж, харгалзан дэмжиж буй иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа болон асруулагчийн иргэний үнэмлэх /16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт, үрчлэн авсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, хуулбарын хамт, эцэг, эхийн барсан гэрчилгээ, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

8

Сэтгэл санааны болон бие махбодын хамгаалалт шаардлагатай хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж буй иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, эцэг, эх нь иргэний эрхзүйн чадамжгүйд тооцогдсон, чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр, эцэг, эх нь удаан хугацаагаар /3 сараас дээш/ эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт, эцэг, эх нь хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр, хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

9

Тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж буй иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, асруулагчийн иргэний үнэмлэх /16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

10

Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, асруулагчийн иргэний үнэмлэх /16 нас хүрээгүй бол төрсний гэрчилгээ/, хуулбарын хамт, суманд эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төв, дүүрэгт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчнарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

11

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ: Гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт, онцгой байдлын байгууллагын дүгнэлт, харъяалах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

12

18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх хуулбарын хамт, эцэг, эхийн нас барсны гэрчилгээ /хэрэв үрэгдүүлсэн бол иргэний бүртгэлийн байгууллагын архивын лавлагаа/, эцэг, эх байх эрхийг нь хассан бол энэ тухай шүүхийн шийдвэр, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

13

Хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт, 2 хувь цээж зураг, харъяалах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

14

Гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт, 2 хувь цээж зураг, харъяалах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

15

Хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, 2 хувь цээж зураг, 2 болон түүнээс дээш ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай сумын их эмч, хорооны өрхийн эмчийн тодорхойлолт.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

16

Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт, байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

17

Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/ 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх хуулбарын хамт, байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

М.Цогтгэрэл

70233279

#101

 

18

Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэл насны хүүхэдтэй өрх толгойлсон эх \эцэг\.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт, 16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт, байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

19

Эхийн алдар I, II зэргийн одонтой эх.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх хуулбарын хамт, одонгийн үнэмлэх, хуулбарын хамт, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

20

Жирэмсэн болон хөхүүл нярай хүүхэдтэй эх

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 2 хувь цээж зураг, иргэний үнэмлэх хуулбарын хамт, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай хорооны өрхийн эмчийн тодорхойлолт.

30 хоног

Б.Эрдэнэтуяа

70233279

#101

 

21

ТӨРӨЛЖСӨН АСРАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ: Ахмад настны асрамжийн үйлчилгээ

Асрамжийн газарт үйлчлүүлэхийг хүссэн өргөдөл /сум, хорооны Засаг даргын цохолттой/, үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэх, анкет, 2 хувь цээж зураг, тэтгэврийн дэвтэр болон халамжийн бусад үйлчилгээнд хамрагддаг болохыг нотлох бичиг баримт, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, карт, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн хуудас, нөхцөл байдлын үнэлгээний хуудас \сум, хорооны нийгмийн ажилтан\, аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн албан бичиг, аймаг, дүүргийн Засаг даргын захирамж, иргэний үнэмлэх хуулбарын хамт, АДЗ-ийн шийдвэр.

30 хоног

Г.Ариунбулаг

70232457

#104

 

22

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж

/дээрх бичиг баримт дээр нэмж эмнэлгийн тодорхойлолт/

30 хоног

Г.Ариунбулаг

70232457

#104

 

23

Хүнд нөхцөлд байгаа 18 хүртэл насны хүүхдийн асрамж

/дээрх бичиг баримт дээр нэмж төрсний гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт/

 

30 хоног

Г.Ариунбулаг

70232457

#104

 

24

Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамж

/дээрх бичиг баримтаас гадна тухайн асрамж сувиллын байгууллага бичиг баримт нэмж шаардаж болно/

 

30 хоног

Г.Ариунбулаг

70232457

#104

 

25

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг

Уг үйлчилгээнд хамруулсан тухай мэдэгдэх хуудас, өрхийн гишүүн-иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт.

30 хоног

Н.Баярхүү

70233279

#103

 

26

АХМАД НАСТАНД ОЛГОХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ: Хөл, гар, шүд \үнэт металлаас бусад\-ний протез, сонсох, харах эрхтний ортопедын хэрэгсэл худалдан авах, хийлгэх / Таван жилд нэг удаа жишиг үнээр нөхөн олгоно/

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, протез хийлгэсэн санхүүгийн баримт, эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

 

Ахмадуудын гэрээт амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амраах /Жилд нэг удаа жишиг үнээр/

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт, тэтгэврийн дэвтэр хуулбарын хамт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

27

Үр хүүхэдгүй, эсхүл тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй ахмад настан, хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөх, түлш худалдан авахад олгох мөнгөн тусламж

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, ганц бие болохыг тодорхойлсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, сум, хорооны ахмадын байгууллагын санал, АДЗ-ийн шийдвэр, нийслэлд Монголын Донорын Холбооны,  аймаг, суманд аймгийн Улаан Загалмайн Хорооны үнэмлэх, тодорхойлолт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

28

Эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах

/Жилд нэг удаа: тээврийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг нөхөн олгоно/

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, замын зардал төлсөн тухай баримт, эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт, эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

 

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

29

Хүндэт донор ахмад настан дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах /Жилд нэг удаа: тээврийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг нөхөн олгоно/

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, хорооны Засаг даргын тодорхойлолт, замын зардал төлсөн тухай баримт, эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримт, “Хүндэт донорын үнэмлэх” хуулбарын хамт, нийслэлд Монголын Донорын Холбооны,  аймаг, суманд аймгийн Улаан Загалмайн Хорооны үнэмлэх, тодорхойлолт, эмчилгээ сувилгаа шаардлагатай тухай эмнэлгийн байгууллагын дүгнэлт.

 

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

30

Ганц бие ахмад настан нас барахад олгох оршуулгын зардал

Нас барсны гэрчилгээ, нийгмийн халамжийн тэтгэвэр авдаггүй тохиолдолд тэтгэмж олгоогүй тухай  дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, ганц бие болохыг баталсан хорооны Засаг даргын тодорхойлолт, оршуулах ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай хорооны Засаг даргын тодорхойлолт, итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

31

Нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих.

Иргэний үнэмлэхийн хуулбар, 2 хувь цээж зураг

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

32

Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газар байнга оршин суудаг ахмад настан нийслэлд ирж эмчлүүлэх, шинжлүүлэхэд унааны нэг талын зардал олгох.

Жилд нэг удаа унааны нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифаар нөхөн олгоно.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, эмнэлгийн 13А, 13Б маягт, замын зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

33

АЛДАР ЦОЛТОЙ АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ: Ахмад дайчин, дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр\нөхөрт мөнгөн тусламж үзүүлэх.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, алдар цолны үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

34

Төрийн шагналт, улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд олгох мөнгөн тусламж.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, алдар цолны үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

35

Нийслэл, аймгийн хооронд зорчих хоёр талын унааны зардал олгох. Жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн тарифаар нөхөж олгоно.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, алдар цолны үнэмлэх хуулбарын хамт, ахмад дайчны үнэмлэх хуулбарын хамт, замын зардал төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

36

Дотоодын рашаан сувилалд очих, буцах замын зардал, эрхийн бичгийн үнэ олгох Жилд нэг удаа эрхийн бичгийн үнийг сонин хэвлэлээр мэдээлсэн үнээр, тээврийн зардлыг орон нутгийн тарифт үнээр бодож олгоно.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, алдар цолны үнэмлэх хуулбарын хамт, ахмад дайчны үнэмлэх хуулбарын хамт, замын зардал төлсөн баримт, амралтын эрхийн бичиг.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

37

Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, дайнд амь үрэгдсэн иргэний эхнэр\нөхөрт орон сууцны хөлс төлөх, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, алдар цолны үнэмлэх хуулбарын хамт, ахмад дайчны үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Н.Мягмарсүрэн

70233279

#101

 

38

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ОЛГОХ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТ: Бүрэн хараагүй, хэлгүй, дүлий, одой иргэн, байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь тусламж олгох.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, иргэний үнэмлэх хуулбарын хамт, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

39

18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг нөхөн олгох. ЗГ-2012-153. Хоёр жил тутамд жишиг үнийн дагуу нөхөн олгоно.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, протез, ортопед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл, протез, ортопед, тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

40

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезийн үнийг нөхөн олгох. ЗГ-2012-153. Гурван жилд нэг удаа жишиг үнээр нөхөн олгоно.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, протез, ортопед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл, протез, ортопед, тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан авчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

41

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардалд хөнгөлөлт үзүүлэх, эсхүл автобусаар үйлчлэх

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болох, авах хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт, орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн бол тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

42

Эмчилгээ сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн дотоодын рашаан сувилалд сувилуулбал нэг талын унааны зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг нөхөн олгох

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын, цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болох, авах хүний иргэний үнэмлэх хуулбарын хамт, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт, орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн бол тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

43

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт сар бүр хөнгөлөлт үзүүлэх.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, 16 нас хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээ хуулбарын хамт, хүүхэд нь цэцэрлэгт хүмүүждэг тухай цэцэрлэгийн тодорхойлолт, нэхэмжлэл.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

44

Насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт, тухайн иргэний бүрэн хараагүйг тодорхойлсон аймаг, дүүргийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

45

Нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг талын унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт, замын зардал төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

46

Хараагүй хүний брайлийн үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт, брайль хэвлэл, илгээмж явуулахад төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

47

Бүрэн хараагүй хүн эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулах бол аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих унааны зардлын 75 хувийг нөхөн олгох.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт, замын зардал төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

48

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн үнийн 50 хувийг олгох.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, төрсний гэрчилгээ (16 нас хүрсэн бол иргэний үнэмлэх) хуулбарын хамт, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх хуулбарын хамт, эрхийн бичгийн үнэ төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101

 

 

Хөгжлийн бэрхшээлтэй ганц бие хүн нас барвал оршуулгын тэтгэмж олгох.

Өргөдөл /хорооны Засаг даргын цохолттой/, нас барсны гэрчилгээ, оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт, хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт, ганц бие байсан тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт, оршуулах  ажлыг хариуцах итгэмжлэгдсэн этгээдийг томилсон тухай сум, хорооны Засаг даргын шийдвэр, итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэх хуулбарын хамт.

30 хоног

Г.Болормаа

70233279

#101