Нийслэлийн налайх дүүрэг
Нийслэлийн налайх дүүрэг
ӨМЧ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЛБА

 

Цагийн хуваарь
Гараг Үдээс өмнө Үдээс хойно
 
Даваа 08:30 - 12:30 13:30 - 17:30
Мягмар 08:30 - 12:30 13:30 - 17:30
Лхагва 08:30 - 12:30 13:30 - 17:30
Пүрэв 08:30 - 12:30 13:30 - 17:30
Баасан 08:30 - 12:30 13:30 - 17:30
Бямба Амарна  
Ням Амарна
Хаяг: Хаяг: Налайх дүүрэг 2-р хороо Найрамдалын гудамж Прокурорын байрны 1 давхарт
Утас: 70233251
Факс: 70233251
Цахим хуудас: www.umch.ub.gov.mn
Шилэн данс: Энд дарж үзнэ үү.

 

Чиг үүрэг үзэх
Бүтэц үзэх
Үзүүлж буй ажил үйлчилгээ үзэх

Өмч, ГАЗРЫН харилцааны АЛБА

Налайх дүүрэг нь Нийслэлийн есөн дүүргийн нэг бөгөөд нийслэлээс зүүн урагш 36 км-т Баянзүрх дүүрэг, Төв аймгийн Сэргэлэн, Эрдэнэ сумтай хиллэн оршдог.

Засаг захиргааны 7 хороотой 68,7 мянган га нутаг дэвсгэрт 2014 оны эцсээр 34161 хүн ам оршин сууж байна.

Налайх дүүрэгт 2000 оны байдлаар Газрын харилцааны эрх зүйн асуудлыг ЗДТГ-ын тохижилт үйлдвэр үйлчилгээний хэлтсийн Газар зохион байгуулагч  хариуцан  ажиллаж  байсан.

Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь анх 2001 онд Налайх дүүргийн Хот Байгуулалт Газрын Харилцааны Алба нэртэйгээр байгуулагдсан.

Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр иргэн төр хоёрын хооронд үүсэх газрын харилцааны асуудал эрчимжин 2001 оноос Нийслэлийн 8 дүүрэгт Газрын алба нэртэй 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн.

 2001-2003 онд Налайх дүүргийн газрын алба нь албаны дарга, архитектор, төлбөрийн байцаагч гэсэн бүрэлдхүүнтэй ажиллаж байсан.

2004-2012 онд Нийслэлийн газрын албаны харьяа Налайх дүүргийн газрын алба нэртэйгээр ажиллаж байгаад 2013 оноос Дүүргийн Өмч, газрын харилцааны алба болон одоогоор нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

МАНай АЛБАНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт газрын харилцаа, өмчийн менежментийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх, иргэдэд өмч, газар өмчлөл, эзэмшил, ашиглалтийн талаарх үйлчилгээг түргэн шуурхай, нээлттэй, ил тод үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллахад оршино.

Албаны зорилт

Өмч болон Газрын харилцаа, газар зохион байгуулалтын талаархи хууль тогтоомжийг  дүүргийн нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, энэ чиглэлээр Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд оршино.

Эрхэмлэх зарчим:

-Хууль дээдлэх, хуулийн хүрээнд ажиллах

-Нэг зорилго, нэгдмэл удирдлагатай байх

-Авлига, хүнд суртлаас ангид байж, иргэд, байгууллагад хөнгөн шуурхай үйлчлэх

-Мэргэшсэн, чадварлаг хамт олон бүрдүүлж, ажил, үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх.

Газар өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой

МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭЛТ

 

Шинээр газар эзэмших, ашиглах тохиолдолд

 

Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ сунгахад бүрдүүлэх материал:

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд бүрдүүлэх материал:

Эзэмшиж буй газраа өмчилж авахад бүрдүүлэх материал:

Гэр бүлийн хэрэгцээгээр газар өмчилж авсан иргэд газар өмчлөх эрхээ гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэхэд бүрдүүлэх материал:

Шийдвэр гээгдүүлсэн тохиолдолд:

Хашаа хуваах: /Үл хөдлөхийн гэрчилгээтэй тохиолдолд/

Газар эзэмших эрхийн барьцааг газрын улсын бүртгэлд бүртгэхэд бүрдүүлэх материал

 

 

Кадастрын зурганд нэр солиулах

 

 

Газрын албаны харилцах данс

Газрын төлбөрийн данс

Хаан банк – 5749063361

 

Газрын гэрчилгээний үнэ

 

 

Хаан банк

Төрийн сан 200429001

Аж ахуй нэгж, байгууллага 20000 төгрөг

Иргэн - 10000 төгрөг

Кадастрын зургийн хураамж

Нэгж талбар 2500 төгрөг

Барьцааны хураамж

10000 төгрөг

 

 

Та манай албатай холбоотой аливаа мэдээлэлийг

www.umch.ub.gov.mn

вэб сайтаас авна уу?