Хороодын мэдээ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2 БОЛОН 4-Р ХОРООНЫ АХМАД БУУРЛУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019/01/28
28
1 сар

Монгол түмний уламжлалт баяр “Цагаан сар”-ыг угтан Налайх дүүргийн 7 хорооны харьяалалгүй 1550 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Өнөөдөр Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Сайн номуун хийд, Соёл урлагийн ордон хамтран 4-р хорооны 150 ахмад, 2-р хорооны 350 ахмадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа.
Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Булбул, ИТХ-ын тэргүүлэгч Ц.Эрбол, Төлөөлөгч С.Манатбек, Г.Баттөмөр, Л.Ариунаа, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, ЭМН дарга Л.Байгал нар оролцлоо. Энэ үеэр Сайн Номуун хийдийн хамба лам нар жилийн засал хийж, ном хур айлдан, 108 зул бадамлууллаа. Мөн хүрэлцэн ирсэн ахмадуудад зориулан Говьсүмбэр аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Боржигон чуулга” хүрэлцэн ирж ая дууны дээжээс өргөн барилаа.
3 дугаар хороо 2019 оны 01-р сарын 29-нд 10:00 цагт 
1 дүгээр хороо 2019 оны 01-р сарын 29-нд 13:00 цагт 
7 дугаар хороо 2019 оны 01-р сарын 29-нд 16:00 цагт 
5 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 11:00 цагт 
6 дугаар хороо 2019 оны 01-р сарын 30-нд 15:00 цагт
ахмадуудад хүндэтгэл үзүүлнэ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.