Дүүргийн шуурхай
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2019/02/02
02
2 сар

Өнөөдөр дүүргийн удирдах ажилтнуудын нохой жилийн отгон шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцууллаа.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн 7 хорооны харьяалалгүй 1550 гаруй ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 01 сарын 28-наас 30-ны өдрүүдэд зохион байгуулсан, сар шинийн баярыг угтан Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийж, нийт 3 зөрчил илрүүлж илэрсэн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан зөрчил гаргасан 1 аж ахуйн нэгж, 2 иргэнд нийт 1.600.000 төгрөгний шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулахаар тухайн аж ахуйн нэгж байгууллага, иргэнд албан даалгавар өгч хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Дүүргийн ус, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний хэвийн найдвартай байдалд мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллаж гэмтэл саатал гарсан үед богино хугацаанд ажиллаж зогсоох, засварлах аваарын бригад, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 
Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Цэвэрлэгээнд 41 байгууллагын 1216 ажилтан албан хаагч, 187 аж ахуйн нэгж байгууллагын 470 ажилтан, 7 хорооны 379 иргэн оролцож нийт 68119м2 талбайн 100.6 тн хог, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэж, тээвэрлэсэн зэрэг өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын талаар биелэлт танилцууллаа.

Мөн дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төвөөс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх, инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Баярын үеэр шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.