Дүүргийн шуурхай
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН 01-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2019/02/01
01
2 сар

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

Монгол Улсын Засгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулан, хэрэгжүүлж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/66 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой–Хөгжлийн жил”-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батласан, төлөвлөгөөг хэрэгжүүлж, явц үр дүнг улирал тутам тайлагнаж ажиллах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу төлөвлөгөө гарган, шилэн дансанд байршуулах замаар 2019 оны I улиралд багтаан олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Төрийн байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй төрийн албан хаагч, албан тушаалтанд хариуцлага тооцож, өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээнд тусгаж байх. /Нийт байгууллагууд/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Сар шинийн баяр ёслолын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах. / Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар анхаарч ажиллах / Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх. Баярын үеэр шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд /

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах. /Хороодын Засаг дарга нар,  Эрүүл мэндийн төв/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

Засаг даргын захирамжаар томилогдсон дүүргийн эргүүл, жижүүрүүд баяр, амралтын өдрүүдэд биечлэн хариуцлагатай ажиллах, байгууллага бүр харуул хамгаалалтаа сайжруулж, хяналт тавих /нийт байгууллага/

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.