Хороодын мэдээ
2 БОЛОН 4 ДҮГЭЭР ХОРООНЫ БАЙРАНД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
2019/02/27
27
2 сар

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан залуучуудад чиглэсэн нэг томоохон зорилт биеллээ олж 2 болон 4 дүгээр хорооны байранд Залуучуудын хөгжлийн салбар төвүүд байгуулагдаж нээлтээ хийлээ. 
Тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт, ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр нарын албаны зочид оролцож, салбар төвүүдийн нээлтийнүйл ажиллагаанд ирсэн зочдод мэдээлэл өглөө.

2017 онд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн дэргэд залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан. 2 болон 4 дүгээр хороонд байгуулагдсан эдгээр төв нь Залуучуудын хөгжлийн төвийн салбар бөгөөд залуучууд хэрэгцээт мэдээллээр хангагдах, сонирхлын бүлгүүд нэгдэж үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон давуу талтай юм. 
Залуучуудын үйл ажиллагааг дэмжих эхлэл болж байгуулагдаж байгаа энэ салбар төв нь 2 болон 4 дүгээр хорооны байранд байрлах бөгөөд хүссэн хүн бүхэнд нээлттэй байна. 
Дашрамд дурдахад тус төвд IPAD байрлуулж хэрэгцээтэй апплекешнуудыг суулгаж өгсөн бөгөөд залуучууд сонирхсон мэдээллүүдээ авах боломжийг бүрдүүлжээ.
Цаашдаа залуучуудыг тус салбар төвүүдээр өргөнөөр үйлчлүүлж, үйл ажиллагааг нь илүү сайжруулж хамтдаа хөгжихийг уриалж байна.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.