Сарын мэдээ
2019 оны 01 сарын тайлан
2019/01/31

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2019 ОНЫ 1 ДҮГЭЭР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

(01-31/I)

  • 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр                                                          Налайх дүүрэг

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

  1.  

Засаг захиргааны анхан шатны  нэгж-хороонд санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ. Дүүргийн Засаг даргад шилжүүлж болох бүрэн эрх, зарим төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төрийн 4 төрлийн үйлчилгээг 7 дугаар хороогоор шууд иргэдэд хүргэн ажиллаж байна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны  өдрийн байдлаар ажилласан жилийг тодорхойлох лавлагаа мэдээллийн зөвлөгөөг 8 иргэнд өгсөн.

      Иргэний цахим үнэмлэх шинээр авах, дахин авах, сунгах, улсын бүртгэлийн үйлчилгээг нийт 96 иргэнд хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд олгосон.

      Иргэний үнэмлэх бүртгэлийн үйлчилгээ авсан иргэдийн тоо: 16 насанд хүрч шинэчилсэн бүртгэлд хамрагдсан -9  иргэн, 25, 45 насны сунгалт хийлгэсэн 11 иргэн, Төрсний лавлагаа-1, Гэрлэлт бүртгэлгүй гэсэн лавлагаа-1, Цахим үнэмлэхний лавлагаа - 2

      Иргэний бүртгэлийн онлайн мэдээллийн санд Цахим үнэмлэх олголтын ИУБ-21 маягт 23 ширхэг, шилжилт хөдөлгөөний ИУБ-22 маягт 17 ширхэг, нийт 40 ширхэг маягт хэвлэж, тухай бүр онлайн мэдээллийн санд оруулсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

  1.  

ХАСХОМ гаргах албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт гаргах тухай

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хуулийн үйлчлэлд хамаарах 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) гаргах 32 албан тушаалтны нэрсийн жагсаалтыг батлагдсан маягтын дагуу гаргаж хүргүүллээ.

 

100%

  1.  

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах ажлыг зохион байгуулах

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хуулийн үйлчлэлд хамаарах 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) гаргах  32 албан тушаалтнаас цахимаар хүлээн авч баталгаажууллаа.

 

 

 

 

100%

  1.  

Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах журам батлах захирамж гаргуулах

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүүргийн Засаг даргын А/06 дугаар захирамжаар “Нээлттэй хаалганы өдөр”, “Төрийн явуулын үйлчилгээ үзүүлэх” журмыг баталсан.

 

100%

  1.  

Дүүргийн баримтат киног бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх

Налайх дүүргийн танилцуулга бүхий богино хэмжээний баримтат киног бүрэн дуусгасан. 50 ширхэгийг DVD-д хувилах ажил хийгдэж байна.

 

90%

  1.  

Хууль, эрх зүйн ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулна.

2019 онд хууль, эрх зүйн чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний төслийг боловсруулж батлуулахад бэлэн болголоо.

80%

  1.  

2019 оны Цэргийн бүртгэлийн бэлтгэл ажлын хүрээнд батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах

     Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат 2019 оны 01 дүгээр сарын 05, 10-ны өдрүүдэд “Буян Налайх” телевиз болон FM 104.5 радиод 2019 оны цэргийн бүртгэлийн талаар ярилцлага, мэдээ мэдээллийг иргэдэд хүргэв.

     Цэргийн штабаас өгсөн хулдаасан хэвлэлийг хорооны гадна байршуулж, зар мэдээллийг олон нийт ихээр үйлчлүүлдэг байгууллага болон үйлчилгээний газруудад нугалбар, тараах материалыг тарааж, дүүргийн вэб хуудас, “facebook” олон нийтийн сүлжээг өргөн ашиглан ухуулга сурталчилгааны ажлыг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зохион байгуулав.

100%

  1.  

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2019 онд зохион байгуулах сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, батлуулах

     Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар 01 дүгээр сарын 14-ний батлуулав.

100%

  1.  

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид шалган туслах ажлын удирдамж батлуулах

     Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжид шалган туслах ажлын удирдамжийг дүүргийн Засаг даргаар 01 дүгээр сарын 08-нд батлуулав.

100%

  1.  

Цэргийн бүртгэлийг зохион байгуулсан тухай тайлан, мэдээг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабт хугацаанд нь хүргүүлэх

      Дүүргийн Засаг даргын 2018 оны А/435 дугаар захирамжийг үндэслэн 2019 оны цэргийн бүртгэлийг дүүргийн хэмжээнд 97.9 хувийн хамрагдалттай зохион байгууллаа. Холбогдох мэдээ, тайланг хугацаанд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт хүргүүлэв.

100%

  1.  

Цэргийн штабын 2019 оны  үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, батлуулах

      Цэргийн штабын 2019 оны  үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Тамгын газрын даргаар батлуулав.

100%

  1.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудын техникийн тодорхойлолтыг бэлдэж, тендер зарлуулах

      “Гэрэлтүүлгийн ажил хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах” ажлын техникийн даалгаврыг боловсруулсан боловч Хот төлөвлөлтийн хэлтсээс байршилд өөрчлөлт оруулна гэсэн тул тендер зарлуулах ажил хойшлогдсон.

      “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас “Орон сууцны байруудын зоорийн давхрын бохир усны шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах /35-39, 40, 41 дүгээр байр/” ажлын техникийн даалгаварт оруулах санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааг хойшлуулсан.

50%

  1.  

Төсөвт болон орон нутийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэн санхүүгийн тайланд тусгах ажлыг зохион байгуулна.

      2018 оны 01 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Нийслэлийн өмчийн харилцааны газрын өмч бүртгэл, мэдээллийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Ариунжаргалтай хамтран дүүргийн 21 байгууллагын нягтлан бодогч нарт төсөвт болон орон нутгийн өмчит этгээдийн газар эзэмших, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх үнэлгээний аргачлалын талаар зөвлөгөө өгч ажилласан.

       Дахин үнэлгээг эцсийн байдлаар 2 сургууль, 4 цэцэрлэг, орон нутгийн төсөвт 5 байгууллага дуусгаж, дүүргийн комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон.

50%

  1.  

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гадна зар сурталчилгааны самбарын гэрээг байгуулаагүй аж ахуйн нэгж байгууллагад албан бичиг хүргэх

      Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гадна зар сурталчилгааны самбарын гэрээ байгуулаагүй 11 аж ахуйн нэгж, байгууллагад 2019 оны 1 дүгээр сард багтаан гэрээ байгуулах тухай мэдэгдлийг өгсөн.

90%

  1.  

Дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын асуудлыг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулж, зөвлөлийн дүрмийг батлуулах

     Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Авто замын тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, бусад холбогдох хууль болон НИТХ-аас баталсан журмуудыг судлан дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын асуудлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулж байна.

80%

Үндсэн үзүүлэлтийн чиглэлээр:

 

 

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

  1.  

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, хороо, байгууллагын 2019 оны 1 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөө, 2018 онд  хийсэн ажлын тайланг нэгтгэж, удирдлагад танилцуулж, Нийслэлийн Засаг даргын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлэх.

     Дүүргийн 2019 оны 1 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөө, 2018 онд  хийсэн ажлын тайланг нэгтгэж, удирдлагад танилцуулан хянуулж, Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01/23 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн. 

 

100%

  1.  

Хэлтсүүдээс Тамгын газрын 2019  оны төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэн, удирдлагад танилцуулж, баталгаажуулах.

      Тамгын газрын төлөвлөгөөнд тусгах саналыг Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтэс, Цэргийн штабаас ирүүлснийг нэгтгэж байна.

70%

  1.  

Төрийн албан тушаалтны үр дүнгийн гэрээ, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж, баталгаажуулах.

      2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах санал, Үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг боловсруулсан дуусгасан.

 

 

70%

 

  1.  

2018 онд хийсэн ажлаа архивын нэгж болгон бэлтгэнэ.

     2018 оны баримт бичгийг архивын нэгж болгон, хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

80%

  1.  

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, байгууллагад ирсэн болон явсан бичгийн хэрэгжилтийн биелэлтийг удирдлагад танилцуулах.

     2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Засаг даргын 32 захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын 23 тушаал гарсан байна. Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас холбогдох байгууллагуудад хүргүүлсэн албан бичиг 165, Засаг даргын Тамгын газарт болон хэлтэс, нэгжүүдэд 349 албан бичиг ирсэн байна. Холбогдох байгууллага болон шуудангаар 29 албан бичгийг хүргүүлэн ажиллалаа. Засаг даргын Тамгын газар, хэлтэс нэгжүүдэд ирсэн албан бичгийг холбогдох албан тушаалтнуудад цахим программаар шилжүүлэн шийдвэрлэлтийн хугацаанд хяналт тавин ажиллаж байна.

 

 

 

 

 

 

100%

  1.  

Дүүргийн Засаг даргаас  иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулна.

      Дүүргийн Засаг даргаас иргэдтэй хийх уулзалтыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулна.

 

70%

  1.  

Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайланг хүргүүлэх

      Хүний нөөцийн системд www.hr.csc.gov.mn программд Засаг даргын Тамгын газар, Налайх хотын Захирагчийн ажлын алба, Дотоод аудитын алба, Худалдан авах ажиллагааны албаны нийт 132 албан хаагчийн мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр  шивж оруулан  хуулийн хугацаанд тайлагнан ажилласан.

 

 

 

100%

  1.  

Үндэсний болон дэд хөтөлбөрүүдэд Хяналт шинжилгээ үнэлгээ хийх

      Дүүрэгт хэрэгжиж буй 38 үндэсний хөтөлбөр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан 4 дэд хөтөлбөрт хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил үргэлжилж байна.

30%

  1.  

Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагаанд Хяналт шинжилгээ үнэлгээ хийх

       Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт  296 ажил үйлчилгээ хэрэгжүүлэхээр тусгагдсан.  Үйл ажиллагааны төлөвлөгөөний жилийн эцсийн хэрэгжилтийн дундаж 94%- тай байна. Үүнд: “Хангалтай хэрэгжсэн ”90-100 хувьтай ажил 256;

“Хэрэгжих шатанд” 50-89.9 хувьтай ажил 27;

“Хэрэгжилт удаашралтай” 30-49.9 хувьтай ажил 9;

“Хэрэгжилт хангалтгүй” 0-29.9 хувьтай 4 ажил тус  тус байна.

100%

  1.  

Дүүргийн цахим хуудасны мэдээлэл бэлтгэж, шинэ сайтыг ашиглалтанд хүлээн авах

      Дүүргийн албан ёсны цахим хуудас болох www.nad.ub.gov.mn цахим хуудсыг шинэчлэх ажлыг “Отто спин” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Ажлын гүйцэтгэл 90 хувьтай. Цахим хуудасны үндсэн цэсэнд орох мэдээллүүдийг бэлтгэсэн.

 

 

90%

  1.  

Цаг үеийн мэдээллийг фэйсбүүк болон мэдээллийн сайтуудад нийтлүүлэх

      Дүүргийн Засаг даргын Тамгын газр /ЗДТГ/-ын зүгээс зохион байгуулсан болон хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл бэлтгэж тухай бүрт ЗДТГ-ын пэйж хуудсаар мэдээлж байна. Мөн ugluu.mn, undesten.mn зэрэг цахим хуудсанд мэдээллээ нийтлүүлдэг.

      Эрдэнийн хөгжил уурхайн үйл ажиллагаатай холбоотой телевизийн нэвтрүүлэг, шууд лайв бичлэг, сар шинийн баярыг угтан ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулсан нэвтрүүлэг тус тус бэлтгэсэн. Мөн цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаатай холбогдуулан шторк, цэргийн бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой шторкуудыг тус тус бэлтгэн Буян телевиз болон фэйсбүүк пэйж хуудсуудаар цацсан. 

 

 

 

 

100%

  1.  

Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний бүтэн жилийн нэгтгэл гаргаж,  танилцуулах

     2018 онд дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцсон албан тушаалтнуудын ирцийн бүртгэл болон биелэлт ирүүлсэн байгууллагуудын бүртгэл, шуурхай зөвлөгөөнд өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн нэгтгэлийг гаргаж, 2019 оны 01 сарын 08-ны өдрийн дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулсан.

 

 

100%

  1.  

Төрийн албан тушаалтнууд 2019 оны үр дүнгийн гэрээ боловсруулан, удирдлагуудтай гэрээ байгуулах

     Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу 36 төрийн албан хаагчид 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулах саналаа нэгтгэж дууссан. Засгийн газраас холбогдох журам батлагдсан тохиолдолд төлөвлөгөөг баталгаажуулна.

 

30%

  1.  

Дадлагын дохиог шинэчлэн батлуулах

     Нийслэлийн Засаг даргын баталсан 2019 оны маш нууц дадлагын дохио нууцаар ирж, холбогдох албан тушаалтанд 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцуулав.

100%

  1.  

2018 оны илт болон нууц хавтаст хэргийг зааврын дагуу архивлаж, архивын нөхөн бүрдүүлэлт хийх.

      Цэргийн штабын 2018 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу илт болон нууц хавтаст хэргийг зааврын дагуу архивлаж, архивын нөхөн бүрдүүлэлт хийж,  2019 оны хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга болон Баримт бичиг нягтлан шалгах комиссоор батлуулан, жагсаалтын дагуу  хавтас хэрэг бүрдүүлэн ажиллаж байна.

100%

  1.  

Хороодын хамтарсан багийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гарган Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран ажиллах

      7 хорооны хамтарсан багийн гишүүдийн 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргуулан, дүүргийн нэгдсэн төлөвлөгөөнд тусгаж ажилласан.

 

100%

  1.  

Өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний тайлангийн хурал зохион байгуулах

     Өрхийн эрүүл мэндийн төвийн гурвалсан гэрээний тайлангийн хурлыг зохион байгуулж, дүүргийн Засаг даргын орлогч, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн нэгдлийн дарга, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, гэрээ дүгнэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт 12 хүн оролцсон. Хурлаар ӨЭМТ-ийн 2018 оны үр дүнгийн гэрээний дүн, дүүргийн Засаг даргын гүйцэтгэлийн гэрээ, дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын гүйцэтгэлийн гэрээг  шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн дүнг хэлэлцэж, цаашид хийх ажлын талаар ярилцаж, үүрэг даалгавар, чиглэл өгсөн.

100%

  1.  

Эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг гэрээр хүргэх ажлыг зохион байгуулна.

    Эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг гэрээр хүргэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

10%

  1.  

Төсвийн хуваарийн дагуу сар бүр санхүүжилтийн тооцоо хийж олгон, мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулах

      2019 оны 01 дүгээр сард Засгийн газрын санхүүгийн удирдлага, мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн бүртгэлийн дансаар орон нутгийн төсвөөс орон нутгийн төсөвт болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот  13 байгууллагад 10 хөтөлбөр, 23 зориулалтаар 752,006.1 мянган төгрөгийг, тусгай зориулалтын шилжүүлгийн 14 байгууллагын тогтмол зардлыг 2 хөтөлбөр, 1 зориулалтаар 250,151.0 мянган төгрөгийг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн  14 төсөвт байгууллага, 2 хувийн сургууль, 5 хувийн цэцэрлэг, 4 өрхийн эмнэлэгийн  25 байгууллагад 3 хөтөлбөр, 6 зориулалтаар 1,004,213.8 мянган төгрөгийг, нийт  39 байгууллагад 15 хөтөлбөр, 30 зориулалтаар 2,006,370.9 мянган төгрөгийн санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу олгож мөнгөн хөрөнгийн урсгалын үйл ажиллагааг жигдрүүлсэн.

100%

  1.  

Бүртгэлийн үндсэн болон нэмэлт данстуудад  орсон орлогын эх үүсвэрийг хуваарилах

       Давхардсан тоогоор нийт 3 байгууллагын 1,070,152.7 мянган төгрөгийн орлогын эх үүсвэрийг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангиллаар журнал ваучер бичин хуваарилж, халамжийн сан, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох нөхцлийг бүрдүүлэн ажилласан.

100%

  1.  

Орон нутгийн орлогын эх үүсвэрийг хаах

       Орон нутгийн ерөнхий орлогын бүртгэлийн дансанд 9 нэр төрлөөр 30,041.9 мянган төгрөгийн  татварын орлогыг, 851,907.8 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг  тус тус төвлөрүүлэн хаасан.

60%

  1.  

Төсөвт байгууллагуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн  явуулахад шаардагдах жижиг мөнгөн санг гаргах.

      Төсвийн 28 байгууллагын  жижиг мөнгөн сангийн хязгаарыг 8,800.0 мянган төгрөгөөр хянаж, өмнөх оноос 24.1 хувиар буруулан төлөвлөж бэлэн мөнгөний зарцуулалтын урсгалыг багасган хянаж байна.

100%

  1.  

Харилцагч байгууллагуудын төлбөр тооцоог түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.

      Тайлант хугацаанд Төрийн сан банкаар нийт  199 ширхэг баримтаар 3,257,282.2 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг хянан баталгаажуулж, төсөвт байгууллагын орлогоор 3,458,862.8 мянган төгрөгийн орлого бүртгэгдсэнээс: Халамжийн санд-747,380.0 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг хийж, хянан баталгаажуулан арилжааны банкинд шилжүүлсэн.

100%

  1.  

2018 оны өдрийн гүйлгээний баримтыг бүрэн боловсруулж архивын нэгж үүсгэнэ.

     Төрийн сангийн өдрийн гүйлгээний баримтыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  46 боть архивын нэгж үүсгэлээ.

100%

  1.  

Төсвийн байгууллагуудыг 2019 оны  төсвийн хуваарийн саналыг нэгтгэж, санхүүгийн дэмжлэгийн хуваарийн саналыг хүргүүлэх

     Дүүргийн иргэдий Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/01 дугаар тогтоолоор Налайх дүүргийн 2019 оны төсөв батлах тухай тогтоолоор дүүргийн төсвийн нийт орлого 22,772,274.4 мянган төгрөг, орон нутгийн нийт зарлага 9,652,037.2 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлэгийн санхүүжилт 12,163,269.7 мянган төгрөг, дүүргийн хөрөнгө оруулалт 280,600.0 мянган төгрөг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 676,367.5 мянган төгрөгөөр батлагдсан. Төсөвт байгууллагуудын төсвийн хуваарийн саналыг авч нэгтгэн, Нийслэлийн санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлж, сангийн яамны төсвийн төлөвлөлтийн нэгдсэн программд нэгтгүүлсэн.

100%

  1.  

Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ гаргаж, удирдлага, иргэдийг мэдээллээр хангах

       2018 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн  мэдээг Сангийн яамны дундын сүлжээнээс татан авч мэдээний үнэн зөв байдалд хяналт тавьж,  журнал ваучераар  залруулга болон хаалтын  бичилтийг хийж, эцэслэсэн мэдээг файл үүсгэн хөрвүүлж, 2 хувь хэвлэн хэлтсийн даргаар хянуулан баталгаажуулж,  цаасаар Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлж, Шилэн дансны цахим хуудсанд хугацаанд нь орон нутгийн төсвийн орлого, өр авлага, зардлын гүйцэтгэлийг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангиллаар   байршуулсан.  

100%

  1.  

Шинээр нэмэгдсэн аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэн, цахим хуудсанд нэвтрэх эрхийг олгоно.

      Шинээр бүртгүүлсэн 2 аж ахуйн нэгж байгууллагад И-Баланс  цахим системд  нэвтрэх нууц үгийг нээн өгч,  санхүүгийн  тайлангаа  хэрхэн бүртгэх, цаашид Нягтлан бодох бүртгэлийн  хуулийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг бүртгэн ажиллахыг сануулан  зөвлөгөө өгч, бүртгэл хөтлөн ажилласан.

100%

  1.  

Төсвийн байгууллагуудын нэмэлт дансны төсвийн зарцуулалтын эрхийг хүсэлтийн дагуу нээлгэнэ.

      Хүсэлт ирээгүй.

-

  1.  

2018 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилалаар гаргаж ЗГСУМС-ийн Фрийбаланс програмтай тулгах

      Дүүргийн төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилалаар нь мэдээнээс нь татан тулгасан. Сангийн яамны Төрийн сангийн газарт хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангилалын зөрүүтэй байгууллагуудын жагсаалтыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02/112 албан тоотоор хүргүүлсэн

100%

  1.  

2019 оны батлагдсан төсвийн хуваарийг Засаг даргаар баталгаажуулан байгууллагуудад хүргүүлэх

      Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/01 дугаар тогтоолоор Налайх дүүргийн 2019 оны төсөв батлах тухай тогтоолоор батлагдсан байгууллагуудын 2019 оны төсвийн хуваарийг дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчаар баталгаажуулан, 41 байгууллагуудад хүргүүлсэн.

100%

Бусад ажил

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

 

Дүүргийн Засаг даргын дэргэдэх, харьяа байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах

      Дүүргийн Засаг даргын 2019 оны А/07 дугаар захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх, харьяа байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил 2019 оны 01 дүгээр сарын 16-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус захирамжаар батлагдсан 3 ажлын хэсэг нийт 49 байгууллагад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн.  Ажлын хэсгүүд хуралдаж дүнгээ нэгтгэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахаар бэлтгэж байна.

80%

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгаанд үндэслэн сургуульд суралцах боломжтой хүүхдүүдийг тодруулан Албан бус насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах

     Боловсролын хэлтэс,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн судалгааг нэгтгэн гаргаж, сургуульд хамрагдах боломжтой хүүхдүүдийн судалгааг Албан бус насан туршийн Боловсролын төвд хүргүүлсэн.

100%

 

Жендэрийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт Жендэрийн нөхцөл байдлын судалгааны тайланг танилцуулах

    Жендэрийн нөхцөл байдлын судалгааг гаргаж, Жендэрийн дэд хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. 

70%

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолыг  байгууллагуудад хүргүүлэх. 

     Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого чиглэл батлах тухай 03 дугаар тогтоолыг байгууллагуудад хүргүүлснээр 18 байгууллага эцэг, эхийн зөвлөл байгуулж, бодлогын баримт бичгийг боловсруулан ажилласан.

100%

 

Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын  хооронд усны үйлчилгээний төлбөрөөс үүссэн өр авлагыг нягтлан судлах цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн зөвлөмжийн биелэлтийг хүргүүлэх.

      Ерөнхий менежерийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/156 дугаар тушаалаар батлагдсан “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын  хооронд усны үйлчилгээний төлбөрөөс үүссэн өр, авлагыг нягтлан судлах цаашид авах арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсэг дүүрэгт ажилласан зөвлөмжийн биелэлтийг байгууллага, нэгж тус бүрээр гарган нэгтгэж хүргүүлсэн.

100%

 

Ажлын даалгавар боловсруулах тухай

      Дүүргийн 2 дугаар хорооны 40-41 дүгээр байрны зоорийн давхарын шугам сүлжээг шинэчлэх ажлын даалгавар боловсруулсан.

60%

 

Улсын онцгой комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэр, Нийслэлийн онцгой комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлын шийдвэр, Налайх дүүргийн Онцгой комиссын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/20 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд “Худалдаа , хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн.

      1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг, мэргэжилтэн  Б.Назангүль, Э.Пүрэв-Очир нар 3 хэсэгт хувиарлагдан мэргэжлийн байгууллагуудтай хамтран 177 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 516,7 кг гахайн мах, махан бүтээгдэхүүнийг лацдаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажилласан. 

100%

 

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд орон сууцны дотор ойн төгөл байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах.

     Дүүргийн Засаг даргын орлогч С. Тунгалагийн хамт мэргэжилтэн Б.Назангүль Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулсан орон сууцны дотор ойн төгөл байгуулах тухай ажлын хэсгийн хуралд 01 дүгээр сарын 18-ны өдөр хамрагдсан. Налайх дүүргийн 2, 5 дугаар хорооны орон сууцны 18 байршилд ойн төгөл байгуулах саналыг 01 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох хэлтэст цахим хаягаар  хүргүүлсэн.

100%

 

Бичил уурхай эрхлэгч ААН, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

      Мэргэжлийн байгууллагуудтай хамтран  бичил уурхай эрхлэгч аж ахуйн нэгж,  нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж  32 иргэний үйл ажиллагааг зогсоож, Мэргэжлийн хяналтын газраас  Цагдаагийн ерөнхий газрын  мөрдөн байцаах албанд арга хэмжээ авахуулахаар шилжүүлсэн.

100%

 

      Бичил уурхай эрхлэгч Орд нөхөрлөлийн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, гэрээ байгуулсан.

100%

 

     “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн далд уурхайн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авч, албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагаар хэмжилт хийлгэх шаардлага тавьж ажилласан.

100%

 

Иргэдийн гомдлын дагуу хяналт шалгалт зохион байгуулсан.

      Иргэдээс ирсэн гомдлын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран Цахим тоглоомын газруудад хяналт шалгалтыг хийж, зөрчил гаргасан Стар, Содон төвийн байранд байрлах цахим тоглоомын газруудыг үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 22-29-ний өдрийг хүртэл хугацаагаар түр зогсоов. Шалгалтын талаарх албан бичгийг Харилцаа холбооны зохицуулах газарт хүргүүлсэн. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зөвшөөрөлгүй тамхи худалдсан зөрчлийг илрүүлж, 2 аж ахуйн нэгж байгууллагын тамхийг хураан авч, холбогдох арга хэмжээ авч ажилласан.

100%

 

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах

      Дүүргийн Дотоод аудитын албанаас 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ажлын явцад явцын аудит хийсэнтэй холбогдуулан холбогдох мэдээлэл, баримтыг гарган өгч, түүвэрлэн үзэх 10 байршилд газар дээр нь үзүүлэн шалгуулсан.

       Нийслэл дэх Төрийн Аудитын газраас Улс, Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд хийгдсэн ажлуудад Нийцлийн аудит хийж байгаатай холбогдуулан тайлан, мэдээг хугацаанд нь гарган өгсөн.

       Нийслэл дэх төрийн аудитын газраас 2017 оны дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалт, үр дүн, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийсэн зөвлөмжийн хүрээнд биелэлтийг гарган дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн.

100%

 

Төсөвт болон орон нутгийн өмчит байгууллагуудын дахин үнэлгээг санхүүгийн тайланд тусгах сургалтыг зохион байгуулана.

      2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сангийн яамтай хамтран Хөрөнгийн дахин үнэлгээг санхүүгийн тайланд хэрхэн тусгах талаар сургалтыг Багануур, Багахангай, Налайх дүүргийн 33 төсөвт байгууллагын 43 нягтлан бодогч, нярав нарын дунд зохион байгуулсан.

100%

 

Налайх дүүргийн засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн А/440 дугаар  “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ дүгнэх тухай” захирамжийн дагуу 4 өрхийн эмнэлэгт шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх

      2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/440 дугаар Засаг даргын захирамжаар “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээ дүгнэх тухай” захирамжийн дагуу 4 өрхийн эмнэлэгт шалгуур үзүүлэлтээр 2018 оны санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг үнэлгээ хийж ажлын хэсэгт нэгтгүүлсэн. 

100%

 

Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс зохион байгуулсан “Төрийн сангийн үйл ажиллагааанд мөрдөж буй заавар журамд орох өөрчлөлтийн талаарх” хэлэлцүүлэг, семинарт оролцох

      2019 оны 1 дүгээр сарын 18 ны өдөр “Төрийн сангийн үйл ажиллагаанд мөрдөж буй заавар журамд орох өөрчлөлтийн талаарх” хэлэлцүүлэг, семинарт Санхүү, төрийн сагийн мэргэжилтнүүдхамрагдсан.

100%

 

Төсөвт байгууллагын 4 дугаар улирлын санхүүгийн тайланг хүлээн авч хэлбэлзлийн тайлантай тулган, хянан баталгаажуулж, зөвлөгөө өгөх

 

     Төсөвт байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  төсвийн 8 байгууллагаас хүлээн авч бариаг шалган, төсвийн гүйцэтгэлийн тайлантай тулган  зөвлөгөө өгч, төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн тайлан гаргах ажлын явцын ажил хийгдэж байна. Санхүүгийн тайланг Үндэсний аудитын газрын (staus.audit.mn) цахим хуудсанд илгээх нууц код, орох зааварчилгааг төсвийн 28 байгууллагад өгсөн.

100%

 

Дү

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.