Бидний тухай
Мэндчилгээ
2019/03/01
01
3 сар

Уурхайчдын өлгий болсон Налайх дүүргийн албан ёсны цахим хуудсыг сонгон зочилж байгаа таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол орны аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцаж эх газрынхаа хэвлийд эрдэнэс түүн, илч гэрлийг түмэн олондоо бэлэглэж, бахархал, баатарлагын үлгэр жишээ болсон уурхайчдын хот Налайх билээ.

Нийслэлээс зүүн урд зүгт 36 км-ын зайд 68,7 мянган га талбайд олон үндэстэн ястны төлөөлөл болсон 40 мянган иргэн аж төрөн амьдарч байна.

Налайх дүүрэг нь байршил, давуу талын хувьд цаашдаа нийслэлийн дагуул хот болон хөгжих бүрэн боломжтой.

Монгол Улсын авто замын босоо болон хэвтээ тэнхлэгийн огтлолцолд оршдог, авто зам, төмөр зам, агаарын тээвэр хөгжсөн, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй, нийслэлийг цэвэр усаар хангаж байгаа дээд эх үүсвэртэй шууд холбогдсон, Монгол орны аялал жуулчлалын гол бүс нутаг хамаардаг, хүн амын дийлэнх олонхийг залуучууд болон хөдөлмөрийн насныхан эзэлдэг, түгээмэл тархацтай ашигт малтмалын баялаг ихтэй зэргээр давуу тал олон.

Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт Налайх дүүргийг барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр логистикт тулгуурлан хөгжүүлэхээр хөгжлийн чиг хандлагыг  тодорхойлсон.

Бид байршил, давуу талдаа түшиглэн дүүргийнхээ хөгжил, цэцэглэлтийн төлөө гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид та бүхэнтэй хамтран ажиллахад нээлттэй байх болно.

Нарны гэрэлтэй Налайх дүүрэгт тавтай морилно уу?

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  Ч.РАДНААБАЗАР

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.