Бидний тухай
Налайх дүүргийн гадаад харилцаа
2019/03/04
04
3 сар

           Дүүргийн гадаад харилцааны нэгдмэл бодлого, зорилго, зорилт:

Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын хууль, холбогдох журамд заасны дагуу гадаад харилцааны нэгдмэл бодлогыг хангаж дүүрэгт гадаад хамтын ажиллагааг “нэг цонхоор” хөтлөн хэрэгжүүлдэг.

Налайх дүүргийн эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, бодлогын зорилтыг хэрэгжүүлэх, хөгжлийн тэргүүлэх чиглэлд хандсан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, дүүргээ сурталчилж гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлэх, дүүргийн хөгжлийг эрчимжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гадаад хамтын ажиллагааны бодлогын зорилго мөн.

Дүүргийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг гадаад харилцааны хэрэгслээр дэмжиж гадаад улс орны хот, дүүргүүд, төр захиргааны байгууллага, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүд, бизнесс эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад дүүргийг сурталчилах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. 

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Уламжлалт харилцаатай гадаадын улс, хот, олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай харилцаа-хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, цаашид гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэж тусгагдсаны дагуу дараах 4 зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

  1. Дүүргийн гадаад харилцааг нэгдмэл бодлогоор хангах;
  2. Дүүргийг гадаадад сурталчлах;
  3. Хөрөнгө оруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай нөхцлийг бий болгох;
  4. Дүүргийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд гадаад харилцааны хэрэгслээр дэмжлэг үзүүлэх

Дүүргийн гадаад харилцааны өнөөгийн нөхцөл байдал:

Нийслэлийн Налайх дүүрэг нь 9 хот дүүрэг, 25 олон улсын байгууллага, төсөл хөтөлбөртэй харилцаа тогтоон гадаад хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Гадаад харилцааны нэгдмэл бодлогын үр дүнд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 онд 1,2 тэрбум төгрөг, 2018 онд 17,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Дүүргийн гадаад харилцаа өргөжүүлсэнээр нийгэм-эдийн засгийн хөгжилд эерэг өөрчлөлт авчирч иргэдийн амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэнд, боловсролыг хүртээмжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах,  орчны тохижилтыг сайжруулах зэрэг олон талд үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжиж байна.

Дүүргийн гадаад харилцаанд баримталж буй зарчим:

  1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, холбогдох хууль, журмыг мөрдөн ажиллах. Үүнд:
  • Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал /УИХ-ын 2011 оны 10 дугаар тогтоол/
  • Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай зөвлөмж /МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 тоот зөвлөмж
  • Олон улсын гэрээний тухай хууль
  • Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам /Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоол

-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажилланы журам А/153

- Байгууллага хооронд гэрээ байгуулах журам 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн батлагдсан

2.Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ гадаад харилцааны нэгдмэл, олон тулгуурт байх зарчмыг мөрдөх;

3.Дүүргийн гадаад харилцааг хөгжүүлэхдээ эрх тэгш, харилцан ашигтай байх зэрэг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг мөрдөх;

  1. Дүүргийн гадаад харилцааг хөтлөн явуулахдаа ил тод, нээлттэй байх;

Дүүрэгтэй хамтын ажиллагаатай гадаад байгууллага, төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын жагсаалт 2018 оны байдлаар:

1

БНСУ - КОЙКА

2

Монголын хотуудын Холбоо (Олон Улсын Хотуудын Холбооны салбар) Эрүүл Хотуудын холбоо

3

БНСУ -ын Кёнги аймгийн Шинэ тосгон холбооны эмэгтэйчүүдийн зөвлөл

4

Японы Элчин сайдын Яам -с хэрэгжүүлдэг Өвсний Үндэс буцалтгүй тусламжийн хөтөлбөр

5

НҮБ -ийн Хөгжлийн хөтөлбөр; Хүүхдийн Сан, Санхүүгийн Зохицуулах Хороо

6

БНСУ -ын ДОАЛНАРА нөхөн сэргээх нийгэмлэг

7

Дэлхийн Зөн Монгол ОУБ

8

НҮБ -ийн Хөгжлийн хөтөлбөр; Сангийн Яам

9

БНСУ -ын Чэжү өөртөө засах аймгийн SAM PUBG Хувьцаат компани

10

UNICEF; НҮБ-ын Хүүхдийн Сан

11

Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо Women Farmer's Association (WFA); Swiss Agency for Development and Cooperation SDC Швейцарийн хөгжлийн агентлаг

12

АНУ -ын Азийн Сан

 13

БНСУ Ногоон Ази сан

14

Хангарьд ТББ

15

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага

16

БНТУ-ын   TiKA  - олон улсын байгууллага

17

БНСУ-ын КОСПО консорциум

18

Шинэ Тосгон хөдөлгөөн

19

Тайваний гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжих сан

20

Канадын Элчин сайдын яамны дэргэдэх Орон нутгийн санаачлагыг дэмжих сан

21

“Ла Миссион Де Жой” ОУАТББ

22

“Бүгд Найрамдах Казакстан улсын элчин сайдын яам”

23

“Кристина нобелийн хүүхдийн сан”

24

“Гүүд нэйборс” ОУТББ

25

“Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэг”

 

 

 

 

—oOo—

 

 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.