Дүүргийн шуурхай
2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР
2019/03/06
06
3 сар

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ

ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

ҮҮРЭГ ДААЛГАВАР 1:

3 дугаар сардаа багтаан хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж, эрх шилжиж ирсэн болон хөрөнгө оруулалтын ажлын тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах. /Худалдан авах ажиллагааны алба/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 2:

Нийтийн зориулалтаар баригдсан орон сууцны барилга, байгууламжийг паспортжуулах, эрсдлийн үнэлгээг тогтоох ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу судалж танилцуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 3:

Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах. /Тохижилт нийтийн үйлчилгээний хэлтэс, Налайх тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 4:

Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд яаралтай шийдвэрлэх ажлуудын саналыг гаргаж танилцуулах. Сургуулийн орчин болон хүүхэд, багачуудын цугладаг газруудад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, шар тэмдэг, тэмдэглэгээр зохицуулалт хийх ажлыг зохион байгуулах /ГБХЗХХ, Цагдаагийн хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 5:

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ-ын орчны тохижилт болон хаяг, рекламны самбарын өнгө үзэмжийг сэргээх, рекламны самбарын орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 6:

Барилгын улирал эхлэж байгаатай холбогдуулан гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангуулах, хуулийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулах. /Хот төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 7:

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ажлын хүрээнд гаднах талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангуулах, хяналт тавьж ажиллах. /Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 8:

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан шар усны үерээс урьдчилан сэргийлэх үүднээс үерийн далан, суваг шуудууны хогийг цэвэрлэх, ойролцоо буусан айл өрхүүдэд анхааруулах мэдэгдэл хуудас хүргүүлэх, урьдчилан сэргийлэх. /Онцгой байдлын хэлтэс, Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, Хороодын Засаг дарга нар/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 9:

03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах “Хоггүй Налайх” аянд байгууллага, хамт олноороо идэвх санаачилгатай оролцох /Нийт байгууллага/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 10:

Дүүргээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, нийтээр тэмдэглэх баяр ёслол болон амралтын өдрүүдэд гар утсаа нээлттэй байлгаж, онцгой тохиолдолд ажиллахад бэлэн байх. /Нийт байгууллагуудын удирдлагуудад/

ҮҮРЭГ ДААЛГАВАР 11:

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч ажиллах /Нийт байгууллагын удирдлагууд/

 

2019 оны 03 сарын 06-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг e-mail хаягаар 03 дугаар сарын 14-ны өдрийн дотор хүргүүлэхийг  мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон, албан бичгээр ирүүлээгүй тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: odontuya@nad.ub.gov.mn 

Утас: 91989008

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.