Сарын мэдээ
2019 оны 02 сарын тайлан
2019/03/11

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

2019 ОНЫ 2 ДУГААР САРД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

(25/I-25/II)

 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр                                                                Налайх дүүрэг

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

  1.  

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлтэс, хороод, байгууллагуудад хүргүүлж, холбогдох заалтыг үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нь тусгуулах

     Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлтэс, хороод, байгууллагуудад хүргүүлж, холбогдох     78 заалтыг ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нь тусгасан.

 

 

100%

  1.  

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа албан тушаалтнуудын 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авах ажлыг зохион байгуулах

     Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хуулийн үйлчлэлд хамаарах 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) гаргах 33 албан тушаалтнаас цахимаар хуулийн хугацаанд хүлээн авч баталгаажууллаа. ХАСХОМ-ын 2018 оны тайланг Тамгын газрын даргаар хянуулан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн  01/324 тоот албан бичгээр болон batorgilt82@gmail.com цахим хаягаар хүргүүллээ.

 

100%

  1.  

Засаг захиргааны анхан шатны  нэгж-хороонд санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлнэ. Дүүргийн Засаг даргад шилжүүлж болох бүрэн эрх, зарим төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ.

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд төрийн 4 төрлийн үйлчилгээг хороодод шилжүүлэх ажлыг дүүргийн 7 дугаар хороо хэрэгжүүлэн ажиллаж байна.

       2019 оны 02 дугаар сарын байдлаар ажилласан жилийг тодорхойлох лавлагаа мэдээллийн зөвлөгөөг 3 иргэнд өгсөн. Мөн иргэний цахим үнэмлэх шинээр авах, дахин авах, сунгах, улсын бүртгэлийн үйлчилгээг нийт 26 иргэнд хорооны нэг цэгийн үйлчилгээний байранд олгосон.

Иргэний үнэмлэх бүртгэлийн үйлчилгээг 64 иргэнд үзүүлсэн. Үүнд:

1.16 насанд хүрч шинэчилсэн бүртгэлд хамрагдсан -12 иргэн

  1. 25, 45 насны сунгалт хийлгэсэн -13 иргэн

3.Төрсний гэрчилгээ дахин олгох -2 иргэн

  1. Шинээр төрсний гэрчилгээ олгосон -1 иргэн
  2. Гэрлэлт гэрчилгээ -1 иргэн
  3. Цахим үнэмлэхний лавлагаа -3 иргэн
  4. Шилжилт хөдөлгөөн-32 иргэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%

  1.  

Үндэсний болон дэд хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх

      Үндэсний болон дэд хөтөлбөрүүдэд хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэж байна.

70%

  1.  

Дүүргийн Засаг даргын дэргэдэх, харьяа байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж зөвлөмж хүргүүлнэ.

      Дүүргийн Засаг даргын 2019 оны А/07 дугаар захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын дэргэдэх, харьяа байгууллагуудын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил 2019 оны 01 дүгээр сарын 16-аас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус захирамжаар батлагдсан 3 ажлын хэсэг нийт 49 байгууллагад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Хууль хяналт, төрийн үйлчилгээний байгууллагууд болон Боловсролын байгууллагуудад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын хэсгүүд хуралдаж дүнгээ нэгтгэсэн. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэнээр 10 байгууллагыг шалгаруулж урамшуулсан. Зөвлөмжийг хүргүүлэхэд бэлэн болсон. 

 

90%

  1.  

Дүүргийн удирдлагын Австрали Улсад хийх ажлын айлчлалын бэлтгэл ажлыг хангах

      Ажлын айлчлалын бэлтгэлийг хангаж дүүргийн танилцуулга 12 минутын видео, PPT болон 15 ширхэг брошур хэлбэрээр, Засаг даргын 6 минутын илтгэл, уулзалтын агуулга удирдамж, албан томилолтын хөтөлбөрийг боловсруулж, Австрали Улс, Гоүлбурн хотын талаар 2 хуудас мэдээлэл бэлтгэж, томилолтын багийнханд гадаад албан томилолтын талаар зөвлөмж мэдээлэл хүргэсэн. Бэлтгэл ажлын хүрээнд Австрали Улсын виз мэдүүлгийг хүн тус бүрт 12 хуудас материалыг орчуулж хүргүүлсэн. Нислэгийн тийз, буудал болон тээврийн захиалга хийж баталгаажуулсан. 

100%

  1.  

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн төлөвлөгөө боловсруулах

       Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн төлөвлөгөө боловсруулж, Тамгын газрын даргаар 02 дугаар сарын 04-ний өдөр батлуулав. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/85 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны А/41 дүгээр захирамжийг үндэслэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийг томилж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

100%

  1.  

Хорооны Засаг дарга нартай “Цэргийн бэлтгэл сургалт”-ыг зохион байгуулах

       Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/59 дүгээр захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны А/24 дугаар захирамж, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хорооны Засаг дарга нарын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлахад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, төрийн батлан хамгаалах үйлчилгээг иргэдэд хүргэх хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 323 дугаар салбарын сургалтын материаллаг баазыг түшиглэн сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.

       Хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт нь Батлан хамгаалах хуулиудын шинэчлэлийн талаар, цэргийн хэргийн мэдлэг чадвараа дээшлүүлсэн, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой сургалт боллоо.

100%

  1.  

Тамгын газрын жижүүрүүд болон хороодын албан хаагчдын дунд дадлагын дохиогоор ажиллах тухай сургалт зохион байгуулах

       Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хорооны зохион байгуулагч, Тамгын газрын жижүүр, цугларах, шилжүүлэх байрын гишүүдтэй батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, салбарын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, дадлагын дохиогоор ажиллах мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулав.

      Сургалтын үр дүнд дадлагын дохио боловсруулахад анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болсон.

100%

  1.  

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын арга зүйн сургалтад хамрагдах

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын арга зүйн сургалтад 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдсан бөгөөд тус дүүргийн Цэргийн штаб бүрэн оролцов.

      Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой болсон.

100%

  1.  

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах  чиглэлээр сургалтыг зохион байгуулах

      Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2019 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу хорооны Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтаар төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 02 дугаар сарын 15-нд сургалтад хамрагдсан.

100%

  1.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажлуудын техникийн тодорхойлолтыг бэлтгэж тендер зарлуулах

      “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас “Орон сууцны байруудын зоорийн давхрын бохир усны шугам сүлжээг шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах /35-39, 40, 41 дүгээр байр/” ажлын техникийн даалгаварт тусгах саналыг аван ажлын даалгаврыг бэлтгэж дуусган Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж тендер зарлуулсан.

       “Орон сууцны байруудын гадна ханын дулаалга хийх” ажлын техникийн даалгаварт тусгах саналыг аван ажлын даалгаврыг бэлтгэж дуусган хүргүүлж Худалдан авах ажиллагааны албанд тендер зарлуулсан.

        Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хөгжим аппаратур худалдан авах” ажлын техникийн даалгаварт тусгах саналыг аван ажлын даалгаврыг бэлтгэж дуусган Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж тендер зарлуулсан.

        Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хангамжийн төвд машин худалдан авах” ажлын техникийн даалгаварт тусгах саналыг аван ажлын даалгаврыг бэлтгэж дуусган Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж тендер зарлуулсан.

       Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “5 дугаар хорооны уурын зууханд сүлжээний насос худалдан авах” ажлын техникийн даалгаварт тусгах саналыг аван ажлын даалгаврыг бэлтгэж дуусган Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж тендер зарлуулсан.

100%

  1.  

Төсөвт болон орон нутийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэн санхүүгийн тайланд тусгах ажлыг зохион байгуулна.

      Дүүрэгт дахин үнэлгээний нэгтгэл хийгдэх нийт 21 байгууллага байгаагаас 19 байгууллага газар, үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлж санхүүгийн тайланд тусган Нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн С.Ариунжаргалаар хянуулан эцсийн байдлаар гаргаж дүүргийн комисст хүлээлгэн өглөө.

90.4%

  1.  

“Соёлч хот”, “Залуучуудын хөгжил, хөтөлбөр”-ийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, батлуулах

      “Залуучуудын хөгжил” хөтөлбөрийн төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлж, ажлын хэсгийн хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангасан.

50%

  1.  

Дүүргийн харьяалалгүй болон алдар цолтой, хүндэт донор ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах

       Дүүргийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар, улсын ударник, гавъяат цолтон, хүндэт донор 35 иргэнийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. Мөн 90 ба түүнээс дээш насны 14 ахмадын гэрээр нь зочлон хүндэтгэл үзүүлсэн.

100%

  1.  

 Дүүргийн 2, 4 дүгээр хорооны “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах

      Дүүргийн 2, 4 дүгээр хороонд залуучуудын хөгжлийн төв байгуулагдан үйл ажиллагаа эхэлсэн. Нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 2 сарын 27-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдсан.

 

100%

  1.  

ХӨУЗ-ийн үйл ажиллагааг тогтмолжуулан тэдний санал хүсэлтийг удирдлагуудад хүргэх ажлыг зохион байгуулах 

      Дүүргийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх Хүүхдийн холбооны төлөөлөл хүүхдүүд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргатай уулзаж тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ. Хүүхдүүд дүүрэг орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, тулгамдаж буй асуудал, санал санаачилгаа нээлттэй ярилцаж, удирдлагуудаас асууж тодрууллаа. Тухайлбал хүүхэд багачуудын амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс, гэр хороололын гэрэлтүүлэг, камержуулалт муу зэргээс гадна мэргэжил сонголтын чиглэлээр сургалт хэрэгтэй байдаг, үлгэр дуурайлал болсон эрхэм хүмүүстэй уулзаж зөвлөгөө авах хүсэлтэй  байгаа зэрэг өөрсдийн бодлоо илэрхийлсэн.   

 

 

 

 

 

 

 

100%

  1.  

Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гадна зар сурталчилгааны самбарын гэрээг байгуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулна

     Дүүргийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байршуулсан аж ахуйн нэгж байгууллагуудыг журмын дагуу гэрээ байгуулах, 2018 онд гэрээ байгуулаагүй Аж ахуйн нэгж байгууллагыг гэрээгээ байгуулах тухай 18 байгууллагад утсаар мэдэгдэв.   

90%

  1.  

Дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын асуудлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийг Засаг дарын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах

      Хот байгуулалтын тухай, Газрын тухай, Барилгын тухай, Эрчим хүчний тухай, Авто замын тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, бусад холбогдох хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмуудыг судлан дүүргийн газрын харилцаа, хот байгуулалтын асуудлыг хянан шийдвэрлэх зөвлөлийн дүрмийн төслийг боловсруулан, хянуулж байна.

80%

 Үндсэн үзүүлэлтийн чиглэлээр:

 

 

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

  1.  

Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг гаргаж, баталгаажуулах.

      Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, удирдлагаар баталгаажуулахад бэлэн болгосон.

 

80%

  1.  

2018 онд хариуцсан үйл ажиллагааны хүрээнд хөтлөгдсөн баримтуудыг архивт хүлээлгэн өгөх

      2018 онд хийсэн ажлаа архивын нэгж болгон бэлтгэж байна.

 

80%

  1.  

2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах санал, Үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг боловсруулан батлуулах

      Хэлтсийн төлөвлөгөөнд оруулах 26 ажил,  “Иргэдийн оролцоотой- хөгжлийн жил”-ийн төлөвлөгөөнд оруулах 14 ажлын саналыг тус тус гаргаж хэлтсийн даргад танилцуулан холбогдох мэргэжилтэнд хүргүүллээ.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг боловсруулах ажил хийгдэж байна.

 

80%

  1.  

Шагналын материалыг журамд нийцүүлэн хүлээн авч холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх

      Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 08 дугаар хуралдаанаар                13 иргэний шагналын материалыг хэлэлцүүлж, тогтоол гаргуулж, шагналын програмд мэдээллийг шивж оруулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт илгээлээ.

 

100%

  1.  

Төрийн албан хаагчтай холбоотой захирамж, тушаал,  албан бичиг төлөвлөх, ирсэн бичиг, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх.

      Дүүргийн Засаг даргын захирамж 5, Тамгын газрын даргын тушаал 15, албан бичиг 17 боловсрууллаа. Edoc.ub.gov.mn цахим системээр ирсэн  56 албан бичиг ирсний 51 албан бичгийг шийдвэрлэж, 5 албан бичиг хэрэгжих шатандаа байна.  6 өргөдөл ирснээс 5 өргөдлийг шийдвэрлэж, 1 өргөдөл хэрэгжих шатандаа байна.  Захирамжийн төсөлд санал авах хуудас 11, тушаалын төсөлд санал авах хуудас 1 тус тус олголоо.

 

 

100%

  1.  

Засаг даргын Тамгын газрын хэлтэс, хороо, байгууллагын 2019 оны 2 дугаар сард хийх ажлын төлөвлөгөө, 2019 оны 1 дүгээр сард  хийсэн ажлын тайланг нэгтгэж, удирдлагад танилцуулж, Нийслэлийн Засаг даргын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлэх.

      Дүүргийн 2019 оны 1 дүгээр сард хийсэн ажлын тайлан, 2 дугаар сард хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэж, удирдлагад танилцуулж,  хянуулан, Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/187 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтэст хугацаанд нь хүргүүлсэн. 

 

100%

  1.  

Тамгын газрын 2019  оны төлөвлөгөөг авч, нэгтгэн, удирдлагад танилцуулж, баталгаажуулах.

      Хэлтсүүдээс Тамгын газрын даргын 2019 оны төлөвлөгөөнд тусгах саналыг авч нэгтгэн, удирдлагад танилцуулсан.

 

 

80%

  1.  

Дүүргийн Засаг даргаас иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах.

      Засаг даргын явуулын өрөө, Нээлттэй хаалганы өдрийг хамтатган 03 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Уг төлөвлөгөөний дагуу ажлын хэсэг байгуулах захирамжийн төсөл бэлтгэж байна.

 

 

80%

  1.  

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг зохион байгуулна.

      Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд дүүрэгтэй холбоотой өгсөн 11 үүрэг даалгаврын биелэлт гаргаж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар хянуулан, заасан хугацаанд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулсан.

 

100%

  1.  

Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн төлбөр барагдуулах  ажлыг зохион байгуулах.

      Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн 2018 онд төлөөгүй иргэдийг дахин дуудаж, 7 иргэн 1.680.446 төгрөгийн мөнгөн төлбөрийг Нийслэлийн төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн байна.

100%

  1.  

Цэргийн бүртгэлд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй залуучуудад хуулийн дагуу арга хэмжээ авах.

     Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийн судалгааг гарган, шалтгаан нөхцлийг тодруулахаар мэдэгдэл өгч, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс дуудан ажиллаж байна.

80%

  1.  

Төсвийн хуваарийн дагуу сар бүр санхүүжилтийн тооцоо хийж олгон, мөнгөн хөрөнгийн урсгалыг зохицуулах

      2019 оны 02 дугаар сард Засгийн газрын санхүүгийн удирдлага , мэдээллийн систем (ЗГСУМС)-ийн төсөвт бүртгэлийн дансаар орон нутгийн төсөвт 9 байгууллагад 991,813.3 мянган төгрөгийг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын тогтмол зардлыг санхүүжүүлэхэд 15 байгууллагад 494,846.1 мянган төгрөгийг, нийт орон нутгийн төсвөөс 28 байгууллагад 12 хөтөлбөр, 26 зориулалтаар 1,904,445.3 мянган төгрөгийг, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн 15 төсөвт байгууллага, 2 хувийн сургууль, 5 хувийн цэцэрлэгт нийт 1,305,075.1 мянган төгрөгийг, 4 өрхийн эмнэлэгт 91,346.2 мянган төгрөгийг тус тус олгосон байна. Дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр санхүүждэг 39 байгууллагад 15 хөтөлбөр, 35 зориулалтаар нийт 3,300,866.6 мянган төгрөгийн санхүүжилтийг батлагдсан хуваарийн дагуу олгож мөнгөн хөрөнгийн урсгалыг жигд ханган ажиллаж ирсэн.

100%

  1.  

Бүртгэлийн үндсэн болон нэмэлт данстуудад  орсон орлогын эх үүсвэрийг хуваарилах

      Давхардсан тоогоор нийт 29 байгууллагын 1,523,320.1 мянган төгрөгийн орлогын эх үүсвэрийг хөтөлбөр, зориулалт, эдийн засгийн ангиллаар журнал ваучер бичин хуваарилж, халамжийн сан, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох нөхцлийг бүрдүүлэн ажилласан.

100%

  1.  

Орон нутгийн орлогын эх үүсвэрийг хаах

      Орон нутгийн ерөнхий орлогын бүртгэлийн дансанд 9 нэр төрлөөр 80,081.9 мянган төгрөгийн  татварын орлогыг, 1,651,907.8 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг  тус тус төвлөрүүлэн хаасан.

100%

  1.  

Төсөвт байгууллагуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хэвийн  явуулахад шаардагдах жижиг мөнгөн санг гаргах.

      2019 оны 2 сарын байдлаар төсвийн 3 байгууллагад жижиг мөнгөн сан гарган, 1 байгууллага буюу Эрүүл мэндийн төвийн 2.0 сая төгрөгийн тайланг шалган зардлыг зориулалтын дагуу бүрдүүлэхийг зөвлөн буцаасан. Бэлэн мөнгөний урсгалыг багасагах зорилт тавьж ажиллаж байна.

100%

  1.  

Харилцагч байгууллагуудын төлбөр тооцоог түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.

      Тайлант хугацаанд Төрийн сан банкаар нийт  743 ширхэг баримтаар 3,880,335.9 мянган төгрөгийн зарлагын гүйлгээг хянан баталгаажуулж, төсөвт байгууллагын орлогоор 3,968,639.8 мянган төгрөгийн орлого бүртгэгдсэн байна.

100%

  1.  

2019 оны 01 дүгээр сарын өдрийн гүйлгээний баримтыг боловсруулж архивын нэгж үүсгэнэ.

       Төрийн сангийн өдрийн гүйлгээний баримтыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  52 боть архивын нэгж үүсгэлээ.

100%

  1.  

Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ гаргаж, удирдлага, иргэдийг мэдээллээр хангах

       Төсвийн гүйцэтгэлийн 1 сарын мэдээг 42 байгууллагаас хүлээн авсан.

Шилэн дансанд 1 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг шивж оруулсан.

100%

  1.  

Шинээр нэмэгдэсэн аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэн, цахим хуудсанд нэвтрэх эрхийг олгоно.

       Шинээр бүртгүүлсэн 2 аж ахуйн нэгж байгууллагад И-Баланс  цахим системд  нэвтрэх нууц үгийг нээн өгч,  санхүүгийн  тайлангаа  хэрхэн бүртгэх, цаашид Нягтлан бодох бүртгэлийн  хуулийн хүрээнд санхүүгийн үйл ажиллагааг бүртгэн ажиллахыг сануулан  зөвлөгөө өгч, бүртгэл хөтлөн ажилласан.

100%

  1.  

Төсвийн байгууллагуудын нэмэлт дансны төсвийн зарцуулалтын эрхийг хүсэлтийн дагуу нээлгэнэ.

       2019 оны 2 дугаар сард Татварын хэлтэс 13,348.0 мянган төгрөгийн зардал нээлгэх хүсэлт ирүүлснийг нээв. Орлогын эх үүсвэр нь орон нутгийн төсвөөс санхүүжих 13,348.0 мянган төгрөг.

100%

  1.  

Төсөвт байгууллагын 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг хүлээн авч, хэлбэлзлийн тайлантай тулган, хянан баталгаажуулж, зөвлөгөө өгөх

       Төсөвт байгууллагын тайлан шивэлт 69 хувьтай байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн тайлан гаргах эксель файлын бэлтгэн тулгалтын ажлуудыг хийж байна.

100%

  1.  

“Эмнэлгийн анхны тусламж” сэдвээр сургалт зохион байгуулах

        Цаг үеийн асуудлаас болж сургалт 2019 оны 03 дугаар сард зохион байгуулагдахаар хойшлогдсон.

0%

  1.  

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулах

   Шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулж, хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Н.Баярсайхан түрүүлж, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат улсын начин Б.Батжаргал үзүүрлэж, өсвөрийн 32 бөх барилдсанаас 119 дүгээр сургуулийн сурагч Б.Бямбадорж түрүүлж, Голомт цогцолбор сургуулийн сурагч М.Мөнхтөгөлдөр үзүүрлэсэн ба ахмад бөхчүүд, уяачдад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан. 

100%

  1.  

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний ажлын даалгаврыг боловсруулан батлуулна.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх 575 ширхэг гэрэлтүүлгийн ажлын даалгаврыг боловсруулан Санхүү, төрийн сангийн хүргүүлсэн.

Нийтийн зориулалттай орон сууцны 52, 53 дугаар байрны гадна ханны дулаалгын ажлын даалгаврыг боловсруулан Санхүү, төрийн сангийн хүргүүлсэн.

Мөн 5 дугаар хорооны уурын зуухны насос худалдан авах техникийн тодорхойлолтыг боловсруулан Санхүү, төрийн сангийн хүргүүлсэн.

 

100%

  1.  

Сар шинийн баярыг тохиолдуулан нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах

       Бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Цэвэрлэгээнд 41 байгууллагын 1216 ажилтан албан хаагч, 187 аж ахуйн нэгж байгууллагын 470 ажилтан, 7 хорооны 379 иргэн оролцож нийт 68119м2 талбайн 100.6 тн хог, гудамж талбайн цас мөсийг  цэвэрлэж, тээвэрлэсэн. Тайланг 01 дүгээр сарын 26-ны өдөр Шуурхай удирдлага зохицуулалтын төвд хүргүүлсэн.

100%

  1.  

Бичил уурхай эрхлэгч ААН, нөхөрлөл, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах

       2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Засаг даргын орлогч С.Тунгалагаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан  4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сүмбэр худаг” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээний үүрэгт хяналт тавих ажлыг зохион байгуулж ажилласан.  Ажлын хэсэг   ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгуулсан 4 нөхөрлөлийн ахлагч, бичил уурхайн хөдөлмөр эрхлэгч 27 этгээдэд 3 дугаар сарын 01-ний өдрөөс уурхайн үйл ажиллагааг зогсоох тухай 2014 оны А/47 дугаар захирамжийг хэрэгжүүлэх тухай мэдэгдэж, 22 бичил уурхай эрхлэгчээс 3.400.000 төгрөгийн татвар төвлөрүүлж, 32 гишүүнд хугацаантай шаардлага өгч,  684 иргэнээс нийгмийн иж бүрэн судалгаа авч, хөдөлмөр эрхлэлт, ажлын нөхцлөө өөрчлөх чиглэлээр 68 иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан.

       “Сатурнпрогресс” ХХК, “Хэлтрэгэ” ХХК, “Заяатүвшин” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай, “Луншонтяньли” ХХК-ийн цуцлагдсан талбай, нийт 8 талбайд байрлах бичил уурхайн хөдөлмөр эрхлэгч 26 иргэнд байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын орлогчийн 04/288 дугаар албан бичгээр үүрэг өгч ажилласан.

100%

  1.  

Дотор шугамын нийтийн тээврийн гэрээг хийх, хяналт тавих

       Дотор шугамын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа “Хөлөг Налайх” хоршооны  жолооч нарын GPS-т хяналт тавьж ажилласан. GPS-гүй машиныг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байх талаар хэлэлцэн тохирсон.

100%

  1.  

Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгуулах

       Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдааг 01 дүгээр сарын 29,30-ний өдрүүдэд дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд дүүргийн үйлдвэрлэгчдээс гадна үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох "Талх чихэр" ХХК, “Баясах трейд” ХХК, "Хөвсгөл их тайга" ХХК, "Стимо" ХХК, "Монгол оймс" ХХК, “Мон сүү”ХХК, “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК -ууд оролцож бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдан борлуулсан. Арга хэмжээний үеэр үйлдвэр эрхлэгчдээс 30000 төгрөгөөс дээш бараа авсан тохиолдолд 1 сугалаа суглуулж, гэр ахуйн бэлэг дурсгалын зүйл зэрэг нийт 50 азтанг шалгаруулж, 25 үйлдвэр эрхлэгчдийн 14 нэр төрлийн  бараа бүтээгдэхүүний 8.900.000 төгрөгийн борлуулалт хийгдсэн.      

100%

  1.  

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах

      Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах үүднээс дүүргийн Засаг даргын хот төлөвлөлт, үйлдвэрлэл, ногоон хөгжил, төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч С.Тунгалаар 01 дүгээр сарын 29-ны өдөр 14 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг Шуурхай удирдлагыг зохицуулах төвд хүргүүлсэн.

100%

  3.Шинээр санаачлан хэрэгжүүлсэн ажил:

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

1.

Шинээр төлөвлөх шаардлагатай авто замын трассын судалгаа, байршлыг тогтоож зураг, төсөв зохиоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлно.

       Илч хотхоны өмнөх уулзвараас “Шинэ Налайх” орон сууцны хороолол хүртэлх 0.8км авто замын трассын судалгааг гарган Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хүргүүлэн, зураг төсөв боловсруулуулахад бэлэн болсон.

      Авто замын сангийн 175 сая төгрөгөөр хэрэгжүүлэх авто зам, зогсоолын байгууламжийн хэмжилтийг хийж, эх загвар зургийг боловсруулж байна.

50%

 4. Бусад ажил

Төлөвлөсөн ажил

Хэрэгжилт

Гүйцэтгэл-ийн хувь

 

FM104,0 хамтран “Эр хүн” сургалтыг зохион байгуулна.

      Эрчүүдийн үүрэг хариуцлага төслийн хүрээнд FM 104,0 хамтран “Эр хүн” сургалтыг зохион байгуулсан. Сургалтад 14 байгууллагын 50 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон. 

 

100%

 

Хороодын ажилтнуудыг чадваржуулах сургалтад хамруулах.

       Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хороодын ажилтнуудыг чадвахжуулах сургалт зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн дагуу  тус дүүргийн 6 хорооны зохион байгуулагчид 2019 оны 2 дугаар сарын 27-28, 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд “Судалгааны арга зүй”, “Excel програм”-ын онол, дадлагын сургалтад хамрагдаж, Гэрчилгээ гардан авсан.

 

70%

 

Иргэдийг “Эрдэс таван толгой” ХК-ийн  сургалтад хамруулж, данс нээлгэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах.

       “Эрдэс таван толгой” ХК-аас 1072 хувьцааны  талаар мэдээлэл хийж, мэдлэг олгох сургалтыг дүүрэгт 2018 оны 02 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад 7 хорооны 362 иргэнийг хамруулж, 200 иргэнд данс нээж, данс шалгах үйлчилгээ үзүүлсэн.

 

100%

 

Тамгын газрын дарга нарын сургалтыг 2 дугаар сард зохион байгуулах

       Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А93 дугаар захирамжийг үндэслэн 02 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус дүүргийн Тамгын газрын дарга цэргийн бэлтгэл сургалтад хамрагдав.

 

 

 

100%

 

Нийслэлийн засаг даргатай байгуулах засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэргжүүлэх, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээний саналыг авах, гарын үсэг зуруулах, гэрээ байгуулах

       Нийслэлийн Засаг даргатай байгуулах засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх гэрээний саналыг Нийслэлийн хэлтсийн дарга нар, хариуцсан мэргэжилтэнгүүд болон Нийслэлийн Засаг даргын 4 орлогчоос санал авч гарын үсэг зуруулан, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх заалтуудыг нэмж  оруулсан.

 

 

 

90%

 

 

 

187 дугаар цэцэрлэг шинээр байгууллагдаж, дарга, нягтлан бодогч нарын ажлыг хүлээлцүүлэх

 

       Налайх дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/30 дугаар захирамжаар 187 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдаж, цэцэрлэгийн эрхлэгчээр З.Чанцалням, нягтлан бодогчоор Я.Бат-Очир

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.