Цаг үеийн мэдээ
НОГООН БАЙГУУЛАМЖИЙН УСАЛГАА, АРЧИЛГААГ ЭХЭЛЛЭЭ
2019/03/13
13
3 сар

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, нөхөн сэргээлт хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор  “Эко Налайх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2017, 2018 онд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийж, ногоон байгууламжийн хэмжээг 30%-иар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 29,8%-иар нэмэгдүүлсэн.

Энэ онд ч ногоон байгууламжийн ажлууд нэлээдгүй хийгдэнэ. 

Дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас энэ хаврын зүлэг, мод, сөөгний усалгаа арчилгааг 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүллээ.

Иргэд та бүхнийг тарьсан цэцэг, зүлэг, ногоон дээр гишгэхгүй байхыг уриалж байна. 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.