Цаг үеийн мэдээ
С.АМАРСАЙХАН: Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэй.
2019/03/13
13
3 сар

Өнгөрөгч пүрэв гарагт болсoн нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн холбогдох газар, хэлтэс, агентлагийн дарга үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ: “Та бүхэн өөр өөрсдийн хариуцсан ажилдаа хариуцлагатай хандаж ажиллаарай. Нийслэл есөн дүүрэгтэй, цаашид нийслэлийн төвийн зургаан дүүрэг гэж ярихаа болих хэрэгтэй. Нийслэлийн иргэд тэгш эрхтэй, тиймээс оруулж ирж байгаа асуудлаа есөн дүүргийн хэмжээнд судалж, ярих нь зүйтэй гэв. 

Мөн нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудал болох агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөөд 14 хоног тутамд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаарх танилцуулгаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж байхыг үүрэгдсэн байна. 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.