Цаг үеийн мэдээ
МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО
2019/03/13
13
3 сар

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо. 
Үндэсний бөхийн барилдаанд хүчит 64 бөх зодоглож, аваргаа шалгаруулсан юм. 
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдсан хүчит бөхийн барилдаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат болон Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид оролцов гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.