Цаг үеийн мэдээ
НАЛАЙХ ЦЭРГИЙН ХОТХОНЫ МАРШ ТАКТИК, ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО
2019/03/15
15
3 сар

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээн боллоо.
Тус тэмцээнийг дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулсан юм.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд болон анги байгууллагын захирагч, алба хаагчид оролцлоо. 
Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг, бүлэг шалгаруулах тэмцээнээр буудлага, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, гранат шидэх зэрэг цэргийн бэлтгэлжилтийг сорьсон юм.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.