Цаг үеийн мэдээ
ЗАРИМ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭХЭЛЖЭЭ
2019/03/15
15
3 сар

Налайх дүүрэг дэх Барилгын материал үйлдвэр технологийн паркад 2019 оны эхний ээлжийн үйлдвэр ашиглалтанд орж бас нэгэн үйлдвэр шав тавих ёслолын ажиллагаа хийлээ. 
Ашиглалтанд орсон үйлдвэр нь ангижруулсан төмөр үйлдвэрлэх зургаан цогц үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар 50 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрэн бүрдээд байна. 
Барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажил эхлэх улирал эхлэж байгаатай холбогдуулан НБМҮТП нь бүтээн байгуулалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар 4.7 км авто замын ажил, 1.6 км үерийн далангийн ажил хийгдэж, 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулаaд байна. Паркт нийт 2014 оноос хойш 13.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ жилдээ багтааж дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа юм. 
- Авто зам, үерийн барилгын ажлыг бүрэн дуусгаж хүлээн авах.
Нийслэлийн төсвөөр үндсэн цахилгаан хангамжийн ажлыг эхлүүлэх /1 тэрбум төгрөг/
Паркийн цэвэрлэх байгууламж, дулааны станцын ажлыг концесс болон олон улсын зээл тусламжаар эхлүүлэх.
Паркийн өргөтгөл 130 га газрын үйлдвэрлэлийн нарийвчилсан төлөвлөлт хийх.
Шинээр 10 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх.
2019 онд 300 хүний ажлын байрыг шинээр бий болгох зэрэг ажлуудыг төлөвлөжээ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.