Хороодын мэдээ
“ДҮҮРГИЙН ХӨГЖИЛ ХОРООНООС” ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/03/27
27
3 сар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааг сурталчилж, зөвлөгөө, мэдээллээр хангах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог өргөжүүлэх зорилгоор хороодын Засаг дарга, түүний ажлын албаныхан болон Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнүүд, нийт 68 албан хаагчид тус танилцуулах сургалтыг зохион байгууллаа. 
Уг сургалтаар Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-т орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар танилцуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх ажил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцсон.
Мөн энэ өдрөөс Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдах иргэдийг бүртгэх зарыг дүүргийн 7 хороо болон цахим хэлбэрээр хүргэж эхэллээ гэж Налайх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.