Цаг үеийн мэдээ
КОЙКА ХОГИЙН САВНЫ ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ САЙЖРУУЛЛАА
2019/04/03
03
4 сар

БНСУ-ын Койка олон улсын байгууллагатай хамтран дүүрэгт нийлүүлсэн хогийн савыг шатааж өнгө үзэмжийг нь алдагдуулсан үйлдэл удаа дараа гарсаар байгаа билээ. Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын зам талбайн ажилтнууд тухай бүр эвдрэл гэмтлийг нь засварлах, өнгө үзэмжийг нь сайжруулах ажлыг хийж байгаа бөгөөд 04-р сарын 02-ны өдөр 1-9-р байрны дунд байрлах хогийн савыг угааж цэвэрлэн будаж, өнгө үзэмжийг нь сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Иймд иргэд, оршин суугчид та бүхэн хараа хяналтаа сайжруулан хоггүй цэвэр орчинг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг хүсье.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.