Цаг үеийн мэдээ
ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2019/04/10
10
4 сар

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 04 сарын 09-ны мягмар гаригт 08 цагт ЗДТГ-ын хуралдааны танхимд боллоо. 

Шуурхай зөвлөгөөний эхэнд ЗДТГ-ын мэргэжилтэн Г.Одонтуяа өнгөрсөн 14 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт танилцуулав.

Шуурхай зөвлөгөөнд дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 
Өнгөрсөн 21 хоногт 184 гомдол мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 80 гаруй хувийг захиргааны шинжтэй гомдол мэдээлэл эзэлж байна. 
Мөн тус Цагдаагийн хэлтсээс “Нэг хором” аяны хүрээнд нөлөөллийн уулзалт, сургалтуудыг үе шаттай зохион байгуулсан байна.

Тэгвэл Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн 21 хоногийн хугацаанд гамшиг ослын дуудлагагүй, гал түймрийн 7 удаагийн дуудлагаар гарч ажиллан, иргэний 110 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан талаар танилцууллаа.

Налайх Эрүүл мэндийн төвийн хувьд 7700 гаруй хүнд амбулаторийн үзлэг хийсэн бол, 410 гаруй хүн хэвтэн эмчлүүлжээ. Мөн өнгөрсөн 21 хоногийн хугацаанд дүүргийн хүн ам 36 шинэ иргэнээр бүл нэмсэн гэж ЭМТ-ийн дарга Л.Байгал танилцуулсан юм.

Шуурхай зөвлөгөөнд Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замын ажил эхлэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой уур ундуугүй оролцож, ажил албаа зохицуулж ажиллахыг сануулаад мэдээлэл өгсөн бол, СТСХ-ийн дарга Г.Бат-Очир аудитын санал дүгнэлтийн талаар удирдлагуудад танилцуулга өглөө.
Мөн ИТХ-ын Ажлын албаны дарга А.Булбул ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийг танилцуулсан бол ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Баттулга Засаг даргын явуулын өрөө болон иргэдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны дүнг танилцуулсан юм.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар сар бүрийн 09-ний өдрийг орчны аюулгүй байдлыг хангах өдөр болгож, нийт удирдлагуудыг байгууллагын гадна болон дотор орчны аюулгүй байдлыг шалгаж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

Дүүргийн нутаг дэвсгэрт баригдахаар төлөвлөгдсөн сургууль цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэлд байнгын хяналт тавих, 
Газрын тухай хуулийн 40.1.6-дахь /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын дагуу үйл ажиллагаа явуулахгүй байгаа газруудын судалгааг танилцуулах, эхний ээлжинд эзэнгүй байгаа хашааны орчны тохижилт, ногоон байгууламж, зүлэгжилт хийлгэх шаардлага хүргүүлэх, шаардлагыг хугацаанд биелүүлэхгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах,
Хаврын хуурайшилттай улирал эхэлж буйтай холбогдуулан ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах,
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд тогтмол усалгаа чийгшүүлэлт хийх, үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ- гууд орчны хариуцсан талбайгаа моджуулах, ногоо зүлэгжүүлэх ажлыг байгууллага нэг бүрчлэн зохион байгуулахыг тус тус холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болголоо.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.