Цаг үеийн мэдээ
ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ЭХЭЛЛЭЭ
2019/04/10
10
4 сар

Хаврын бүтээн байгуулалт, тохижилт, ногоон байгууламжийн ажлууд эхэлж байна.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хийгдэж эхлэхээр төлөвлөгдсөн болон хийгдэж байгаа зарим ажлуудтай газар дээр нь танилцлаа.
Энэ жилийн хувьд Цэцэрлэгжүүлэлтийн албанаас төлөвлөгөөний дагуу мод бут тарих, цэцэрлэгжүүлэлт, зүлэгжүүлэлтийг хийхээс гадна хэд хэдэн байршилд иргэдийн амарч зугаалах боломжийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгүүдийг хийхээр төлөвлөсөн гэдгийг Цэцэрлэгжүүлэлтийн албаны дарга О.Уранчимэг танилцуулсан юм.
Харамсалтай нь хийгдэж байгаа зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилд иргэд хайхрамжгүй хандаж, эвдэж сүйдлэх, хашааны мод төмрийг авч явах зэрэг сөрөг үзэгдлүүдтэй ч энэ үеэр таарч байсан юм.

Үүний дараагаар дүүргийн 2 дугаар хорооны 63 дугаар байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км авто замын ажил эхэлж буйтай холбогдуулан гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус ажлыг "Билэгтзам" ХХК гүйцэтгэх бөгөөд 2 эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй хийгдэхээр төлөвлөсөн байна.
Одоогоор замын ажлыг эхлүүлэх бэлтгэлээ хангаж байгаа бөгөөд газар бүрэн гэссэн үед ажлаа эхлүүлж энэ оны 08 сард ашиглалтад өгөх юм. 
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэ үеэр ажлаа хугацаанд нь хамгийн гол нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг сануулаад замын туслах ажилчдыг Налайх дүүргийн иргэдээс авч ажиллуулах хүсэлтээ илэрхийллээ.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.