Цаг үеийн мэдээ
АТТЕСТАТЧИЛАЛ ЯВАГДАЖ БАЙНА
2019/04/11
11
4 сар

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/76 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны А/82 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын аттестатчилал энэ сарын 09-ний өдрөөс эхлэн 05-р сарын 7 хорооны 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудад хийж байна. Налайх хотын захирагчийн ажлын алба, Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хорооны Засаг дарга нарын төлөөллөөс бүрдсэн хамтарсан 2 ажлын хэсэг ажиллаж байна.

Шалгалтаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, стандартын шаардлагыг хангуулах, гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, үйлчилгээний чанар, соёл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Холбоо барих
Монгол улс, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо
Холбоо барих утас: 7023 3627
Имэйл хаяг: info@nad.ub.gov.mn
Copyright © 2019 Налайх дүүргийн засаг даргын тамгын газар. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.