Налайх дүүрэг

"ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД"-2019 ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Жил бүрийн 5 дугаар сарын сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг.
“Татвар төлөгчдийн өдрүүд” арга хэмжээг тохиолдуулан Налайх дүүргийн Татварын хэлтсээс өнөөдөр дүүргийн соёлын ордонд өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгт дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, СТСХ-ийн дарга Г.Бат-Очир нар оролцлоо.
Өдөрлөгийн үеэр шилдэг татвар төлөгч болон и-баримт олгогч байгууллагуудаа шалгаруулан шагнаж урамшууллаа. 
Мөн "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг угтан хүүхдүүдийн дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдгүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Хуваалцах: