Налайх дүүрэг

2 ДУГААР ХОРООНООС 300 ХҮҮХДИЙГ БАЯРЛУУЛЛАА

Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тус өдрийг угтан дүүргийн 2 дугаар хорооноос 300 гаруй хүүхэд багачуудыг хамруулсан арга хэмжээг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр хүүхдийн эрх үүрэг болон замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, үер, галын аюул зэргээс хэрхэн өөрийгөө хамгаалах, халдварт өвчний тухай, хогоо яаж ангилан хаях зэргээр хүүхдийн мэдэгдэхүүнд тохирсон үзвэрийг, дараагаар нь хүүхэлдэйн кино үзүүллээ. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Ариунаа оролцож, хүүхэд багачуудтай гараа хэрхэн угааж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа. 
Мөн хүрэлцэн ирсэн 300 гаруй хүүхдэд бяцхан гарын бэлгийг гардуулан өгсөн байна.

Хуваалцах: