Налайх дүүрэг

109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ТАЙВАН УЛСЫН ШҮД УГААЛТЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх Эрүүл мэндийн төвөөс хамтран улсын хэмжээнд АНХ УДАА ерөнхий боловсролын сургуулийн 9-12 настай сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.

Тус тэмцээний эхний шат 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр болж өнгөрсөн бөгөөд
эхний шатны тэмцээнээс шалгарсан 5 багийнхан 05 сарын 30-ны өдөр сүүлийн шатандаа өрсөлдөж аваргаа шалгарууллаа.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж ажилласан бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, тэмцээнд оролцогч хүүхэд багачууддаа баяр хүргэлээ.

Тэмцээний 2 дугаар шатны шалгаруулалтад 5 багийн 40 хүүхэд оролцсон бөгөөд 109 дүгээр сургуулийн "Танан цагаан" баг тэргүүлж, 09 дүгээр сард Тайван улсад болох Тайван Монголын хамтарсан “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн эзэд болсон юм.
Мөн шүдээ сайн угаадаг шилдэг хүүхдээр 109 дүгээр сургуулийн сурагч Ц.Наранцэцэг, 119 дүгээр сургуулийн сурагч Э.Амина нар шалгарт 16 нас хүртлээ нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвд очер дараалалгүй, үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн эзэд боллоо.

Амны хөндийн өвчлөлгүй, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

 

Хуваалцах: