Налайх дүүрэг

"ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ТЭЭВЭР" ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Дүүргийн ЗДТГ-аас Техникийн хяналтын үзлэгийн төвтэй хамтран "Хүүхэд-аюулгүй тээвэр" өдөрлөгийг өнөөдөр /05.31/ зохион байгууллаа.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулсан тус үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг болон хүүхэд, багачууд, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 
Техникийн хяналтын үзлэгийн төвөөс өнөөдрийн үзлэг оношилгоонд урамшуулал зарласнаас гадна, хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулан өгсөн байна.
"Хүүхэд-аюулгүй тээвэр" өдөрлөгт улсын тэргүүний 23 дугаар цэцэрлэгийн авьяаслаг сурагчид оролцож, иая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГ ЭЭ.

 

 

Хуваалцах: