Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 120 ЭЭЖ "ЭХИЙН АЛДАР" ОДОНГООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын энэ өдөр дүүргийн 120 ээж Эхийн алдар одонгоор энгэрээ мялаасан баярт үйл явдал тохиолоо.
МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар дүүргийн 120 ээжид алдарт эхийн I, II одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа дүүргийн Соёлын ордонд боллоо.

Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Ундраа, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид оролцож, хүндэт ээжүүддээ одон тэмдэгийг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Энгэртээ Эхийн Алдар одонгоо зүүж байгаа бүх сайхан ээжүүддээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

Хуваалцах: