Налайх дүүрэг

"ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ" ХОЁРДУГААР ХОРООНД АЖИЛЛАЛАА

Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор "Засаг даргын Явуулын өрөө"-г улирал тутам зохион байгуулахаар төлөвлөсөн. 
1 дүгээр улирлын "Явуулын өрөө" арга хэмжээг 03 сард зохион байгуулсан бол, 2 дугаар улирлын "Явуулын өрөө" арга хэмжээг 06 дугаар сарын 20, 22, 24-ний өдрүүдэд дүүргийн 7 хороонд зохион байгууллаа.

06 сарын 20-ны өдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар холбогпох байгууллагын төлөөллийн хамт 1, 2, 5, 7 дугаар хороодод ажиллан, гудамж талбайгаар явж зарим айл өрхийн гэрээр зочилж, иргэдтэй уулзан мэдээлэл хүргэсэн юм. Мөн хороодод ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн зарим төсөл арга хэмжээний гүйцэтгэл, чанартай танилцлаа.
2 дугаар хорооны хувьд 63 дугаар байрны уулзвараас Чойрын зам хүртэл хийгдэж байгаа 1.7 км авто замын ажлын замын хучилт бүрэн хийгдсэн бөгөөд 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн энэ онд тус хороонд 52, 53 дугаар байрны гадна дулаалгын ажил хийгдсэн бол, 53-39, 40-41 дүгээр байрнуудын бохирын шугамын шинэчлэлийн ажил тус тус хийгдэж байна. 
Мөн тус хороонд байгуулах гэж буй жишиг гудамжны айл өрхийн иргэдтэй уулзаж, жишиг болгох тохижилтын талаар мэдээлэл хүргэсэн юм.

 

 

Хуваалцах: