Налайх дүүрэг

"ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ" 5, 6 ДУГААР ХОРООНД АЖИЛЛАВ

Засаг даргын Явуулын өрөө хуваарийн дагуу хороодод хүрч ажиллалаа. 06 сарын 20-ны өдөр 5 дугаар хороонд, 06 сарын 22-ны өдөр 6 дугаар хороонд хүрч ажилласан юм.
5 дугаар хорооны Гандан уулын гудамжинд 2017 онд ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн хэдий ч ашиглагдахгүй болсон худагны үйл ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэгч иргэдийн бүлгийг яаралтай засварлан ашиглалтад оруулахыг Засаг дарга Ч.Раднаабазар даалгасан юм.
Мөн 6 дугаар хороонд “Шугуй” орчмын айл өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулж хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хүргэн ажиллав.

 

 

Хуваалцах: