Налайх дүүрэг

НАЙМАН БАЙРШИЛД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ХИЙГДЭЖ БАЙНА

#НалайхБүтээнБайгуулалт
Налайх дүүрэгт 2019 онд Улс, Нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтаар 30 гаруй бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ он дамжиж болон шинээр хэрэгжиж байна. 
"Нэг хот-Нэг стандарт" зорилтын хэрэгжилтийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд хийгдэж байгаа явган хүний зам шинээр тавих, засварлах ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч С.Тунгалаг болон холбогдох албаны төлөөллүүд газар дээр нь очиж танилцлаа.
Энэ онд дүүргийн 8 байршилд явган хүний замын ажил хийгдэж байна. 
Онцгой байдлын хэлтсийн ар талаас 119 дүгээр сургуулийн хойд тал хүртэл
Алтайн хэсэг, Шинэ тосгоны гүүрнээс Хорооны нэг цэгийн үйлчилгээний барилга хүртэл
Нисэх хотхон
Уурхайчдын 1 дүгээр гудамж
Бадралын хэсгийн урд талаар
Нарлагийн хэсгийн гол гудамж
Дэнжийн хэсэг, Дөл худалдааны төвөөс 152 дугаар цэцэрлэг хүртэл
Соёлын ордны 2 хажуу тал зэрэг байршлуудад явган хүний замын ажил хийгдэж байгаа билээ.

 

 

Хуваалцах: