Налайх дүүрэг

ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМД НАЛАЙХЧУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Монголын хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 12 төрлөөр 126 тамирчин, 12 дасгалжуулагч багшийн хамтаар оролцож байна.
Олс таталтын тэмцээнд Эрдмийн оргил цогцолбор сургуулийн эмэгтэй баг тамирчид тэргүүн байр, чөлөөт бөхийн тэмцээнд 45 кг жинд Ц.Баярсайхан /Голомт/ алт, 69 кг жинд А.Даваажаргал /Голомт/ алт, 48 кг жинд Э.Цэрэндаваа /Голомт/ хүрэл медаль, таеквондогийн тэмцээнд 44 кг жинд Х.Аззаяа хүрэл, 52 кг жинд С.Болорномин хүрэл, 63 кг жинд Н.Оргил-Эрдэнэ хүрэл медаль тус тус хүртээд байна.
Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын бадминтоны шигшээ тэмцээн 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд УБ хотын спортын төв ордны А зааланд явагдаж байна. Налайх дүүргээс 8 тамирчин тэмцээнд оролцож байна.
15 насны охидын ангилалд 119-р сургуулийн сурагч М.Хүслэн, 15 насны хөвгүүдийн ангилалд Голомт цогцолбор сургуулийн сурагч З.Соёмбо нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгараад байна.

 

 

Хуваалцах: