Налайх дүүрэг

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ "ХӨДӨЛМӨРИЙН ЯАРМАГ"-Т ОРОЛЦЛОО

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа эрүүл аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчинг бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын сул ажлын байрыг олон нийтэд мэдээллэх, сурталчлах "Эрүүл мэндийн салбарын Хөдөлмөрийн яармаг" үйл ажиллагаа  боллоо.

“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор ЭМЯ, ЭМХТ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, ТББ-ууд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд Налайх Эрүүл мэндийн төв оролцож эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнийг сонгон шалгаруулж авах сул ажлын байрыг танилцуулан оролцлоо.

Тус "Хөдөлмөрийн яармаг-2019" арга хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн 37 эрүүл мэндийн байгууллага, хөдөө орон нутгийн 126 эрүүл мэндийн байгууллагууд оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд төгсөлтийн дараах үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэх, ерөнхий мэргэшил судлалын сургалтын талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа, тасралтгүй сургалтын багц цаг бүрдүүлэлт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын талаар мөн хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дор өгч байгаагаараа онцлог боллоо.
Дэлгэрэнгүйг. http://nemn.ub.gov.mn/%d0%bd%d0%b0%d0%bb%d0%b0%d0%b9%d1%85…/

Хуваалцах: