Налайх дүүрэг

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСЭЭС НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, нийгмийн даатгалын байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг" арга хэмжээг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн соёлын ордны өмнөх талбайд зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр иргэд, даатгуулагчдыг нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр хамруулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төлүүлж, дэвтрийг нь баталгаажуулж өгөх, гар утасны аппликейшн баталгаажуулах, тэтгэврийн нас нь дөхсөн даатгуулагчдад тэтгэвэр тогтоолгох талаар урьдчилан зөвлөгөө өгөх болон Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

 

 

Хуваалцах: