Налайх дүүрэг

"ЗАСАГ ДАРГЫН ЯВУУЛЫН ӨРӨӨ" 1 ДҮГЭЭР ХОРООНД АЖИЛЛАЖ БАЙНА

Дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор "Засаг даргын явуулын өрөө"-г 03 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд хороодод зохион байгуулагдах.
Яг одоо 1 ДҮГЭЭР хорооны байранд дүүргийн удирдлагууд иргэдийг хүлээн авч уулзаж байна. 
Мөн Газрын алба, ХХҮХ, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн 10 гаруй үйлчилгээ нэг дор төвлөрч, иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. 
Үдээс хойш 14 цагт 3 дугаар хорооны байранд Засаг даргын Явуулын өрөө ажиллана. 
Иргэд та бүхнийг "Засаг даргын явуулын өрөө"-гөөр үйлчлүүлэн, төрийн үйлчилгээг нэг цэгээс авахыг урьж байна.

Хуваалцах: