5 дугаар хороо

1970 оноос Түшээт хан аймгийн дархан Чин Вангийн хошууны Дархан ноёны энэ хөндийд Монгол-Оросын цэргийн нисэх хүчний ангид байрлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тэр үеэс тус хорооны үндсэн суурь нь тавигдсан юм.

 Нийслэлийн Засаг даргын 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 83 тоот тогтоолоор Налайх дүүргийн 10 дугаар хороо, 1993 оны 02 дугаар сард “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийг батлан гаргаж Нийслэлийн Налайх дүүргийн  5 дугаар хороо болон зохион байгуулагдсан.

Газар нутгийн байршил: Хороо газар нутгийн хувьд дэд бүтэц сайтай Туул гол, Уу булан, шохой, Харзтай, Аржанчивлангийн оршин суугчдыг хамруулсан 17298 га газар нутагтай дүүргээс 13 км алслагдсан. Хороо нь Туул голын шон номер 14, Улаан Уул 1627, Дөрвөлжин уул 1671, 4, Хар уул 1662,0, Цагаан толгой 1591,0, Нисэхийн торны баруун тал, Бүс нуур, УБ-Багануур, УБ-Тэрэлж замын уулзвар, Тэрэлж явдаг замаа даган  Туул голын гүүр хүрээд Туул голын үндсэн гордирлоо даган өгсөөд Туул голын шон номер 14 хүрч хиллэнэ.


 

Хүн ам, малын тоо

            1990 онд хороо анх байгуулахдаа 470 өрхийн 1600 гаруй хүн амтай байсан бол 2014 онд нисэх хотхон, гандан уул, гандан ам, аржанчивлан, харзтай, шохой, уу булангийн оршинс суугчдыг хамарсан 963 өрхийн 2846 өрхийн хүн амтай. Малтай өрх 144, түүх соёл, ашигт малтмал, эртний түүхийн ач холбогдолтой Аржанчивлангийн хэсэгт байрлах “Хөх түрэг”-ийн хөшөө, Нисэх хотхоны “Сөнөөгч онгоцны хөшөө”, байгалийн үзэсгэлэнт газар нутаг, ардын дууны “Гандан уул”, “Гандан ам”, “Зуун модны элс”, “Гялаан мөс” зэрэг дурсгалын газрууд, ашигт малтмалын ордуудтай.

Хорооны удирдлага, гавъяатнууд: Тус хорооны тулгын чулууг тавьж, төр захиргааны албыг нэр төртэй хааж 1990-1992 онд анхны Засаг дарга Ж.Аюушрагчаа, 1992-1995 онд О.Нямсүрэн, 1995-1998 онд А.Ганхуяг, 1998-2001 онд С.Цэгмид, 2001-2004 онд Б.Мягмарсүрэн, 2004-2008 он, 2010-2012 онд Ц.Энхбаяр, 2008-2009 онд Л.Мөнхцэцэг, 2012-2016 онд Г.Талстболор, 2016 оноос одоог хүртэл Д.Мөнхбаяр нар ажиллаж ирлээ.

Мөн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Л.Лувсан, Ч.Жамбажав, Б.Цэвээнсүрэн, Д.Энхтуул, Н.Хүрэлнямсүрэн, Л.Цэцгээ нар сонгогдон ажиллаж байна. Хорооны амжилт бүтээл дэвшсэн үе нь Засаг дарга А.Ганхуяг, Ц.Энхбаяр нарын 1997, 1998, 1999, 2006, 2007, 2011 онуудад хороог удирдсан үед нь байж дүүрэгт 3 удаа 1 дүгээр байр эзэлж, 2007 онд “Хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлаар дүүрэг, нийслэлд шалгар Нийслэлийн өргөмжлөл, авто машинаар шагнагдсан явдал юм. 2011 онд Нийслэлд 1 дүгээр байранд шалгаран “Тэргүүний тохижилттой хороо”, 2012 онд “Иргэдийн оролцоо-Өрхийн хөгжил”-ийг дэмжих жил Дүүргийн Засаг даргын өргөмжлөл, 2013 онд Эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр шилдэг 50 хорооны нэгээр шалгарч Нийслэлийн Засаг даргын талархал, 2013 онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил”-ийн хүрээнд ИТХ-ын Хүндэт өргөмжлөлөөр шагнагдсан билээ.


 

Зохион байгуулалт:

Тус хороо нь Иргэдийн Нийтийн Хурлын дарга Л.Цэцгээ, тэргүүлэгч Г.Намжилмаа, Л.Хөдөөсайхан, Р.Михаев, Д.Энхтуул, Засаг дарга Д.Мөнхбаяр, зохион байгуулагч Б.Амарзаяа, хөгжлийн нийгмийн ажилтан В.Энхцэцэг, халамжийн ажилтан Д.Цэрэндаш, хөдөлмөрийн хэлтэсийн хороо хариуцсан мэргэжилтэн Г.Хишигжаргал, улсын бүртгэгч Г.Одбаяр, үйлчлэгч С.Амаржаргал, 1-р хэсгийн ахлагч Ч.Сайханцэцэг, 2-р хэсгийн ахлагч Д.Басанжаа, 3-р хэсгийн ахлагч Ц.Цэрэнханд, 4-р хэсгийн ахлагч Э.Мөнгөнтуяа, 5-р хэсгийн ахлагч Б.Түвшинбаяр, 6-р хэсгийн ахлагч Д.Алтанцэцэг, хэсгийн байцаагч ахмад Г.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хорооны нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 337-р анги, зэвсэгт хүчний 350-р анги, Чандмань сургууль, 153-р цэцэрлэг, УСУГ-ын дээд эх үүсвэр, Чандмань налайх НӨҮГ городок дахь салбар, Хаан, Төрийн банкны городок дахь салбар тооцооны төв, “Цоцол хаан” ХХК, “Цэнгэг” СӨХ, “Морьтны хишиг хадаг” ХХК, “Городок” ХХК, “Ганшонхор” ХХК, “Резү” ХХК, “МТ” колонк, “Ай эф сон” элсний карьер, “Мон элс” элсний карьер, “Умардын ган” төмрийн үйлдвэр, “Баясгалант өргөө” ХХК, “Саян уул” бой, “Гандан туул” амралт, “их наран булаг” ХХК, “Биту” элсний карьер, “Сэрүүн сэлбэ” ХХК, “Өлзийт жаргалантын эх” ХХК, “Төгөлдөр манлай” ХХК, “Очир манлай” ХХК, “Голден алмонд” ХХК зэрэг 40 гаруй байгууллага, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.


 

Хорооны үндсэн чиг үүрэг нь:

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж, шударга хариуцлагатай, нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах.
  • Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчилан хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулах.
  • Ажил, мэргэжилтгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, ажилтай орлоготой болгох.
  • Иргэдийнхээ оролцоотойгоор хороо, иргэнээ хөгжүүлэн, эрүүл орчинд ая тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх.

Эрхэм зорилго:

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй түргэн шуурхай

хүртээмжтэй хүргэж, шударга хариуцлагатай, нээлттэй ил тод байдлыг хангаж ажиллах.

  • Дээд шатны байгууллагын тогтоол шийдвэрийг иргэдэд сурталчилан

хэрэгжүүлэх ажлыг чанартай зохион байгуулах.

  • Ажил, мэргэжилтгүй иргэдийг мэргэжил олгох сургалтанд хамруулж, ажилтай

орлоготой болгох.

  • Иргэдийнхээ оролцоотойгоор хороо, иргэнээ хөгжүүлэн, эрүүл орчинд ая

тухтай, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.


 

АЖИЛТАН АЛБАН ХААГЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ

Овог нэр

Албан тушаал

Холбоо барих утас, цахим хаяг

1

Дамдинсүрэн МӨНХБАЯР

Засаг дарга

88601033

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

2

Будболд АМАРЗАЯА

Зохион байгуулагч

88058049

Amaraa­­This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

3

Вандандорж ЭНХЦЭЦЭГ

Нийгмийн ажилтан

86777799

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

4

Даваажав ЦЭРЭНДАШ

Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн

89580920

5

Гангаа ОДБАЯР

Бүртгэлийн ажилтан

95950269

6

Чогсом САЙХАНЦЭЦЭГ

Гандан уулын 1, 2, 1а,б,г,д,е,ё,ж,з-р гудамж

88854051

7

Дондог БАСАНЖАА

Гандан уулын  3, 4, 5, 6-р гудамж

96010615

8

Цэнд ЦЭРЭНХАНД

Гандан уулын 7, 8, 9, 10, 11, 12, 17, 23, 53-р гудамж

88722236

9

Эрдэнэбат МӨНГӨНТУЯА

 71, 72, 75, 76, 77-р байр

88460826

10

Бямбаахүү ТҮВШИНБАЯР

 70, 73, 74, 78, 79, 80-р байр

91616355

11

Довдон АЛТАНЦЭЦЭГ

Аржанчивлан,

Уу булан, Шохой, Гялаан мөс,

Гандан ам

89187170

12

Сүрэн АМАРЖАРГАЛ

Үйлчлэгч

88142129

13

ГАНСҮХ

Манаач

 

14

ОКТЯБРЬ

Манаач

 

15

МУРАТ

Манаач

 


 

ХОРООНЫ СТАТИСТИК ТООН СУДАЛГАА

 

5-р хороо

Тайлбар

1

Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ

17277.82

 

2

Хорооны нийт хүн ам

2846

 

3

Хорооны өрхийн тоо

963

 

4

Орон сууцны хороо

 

 

5

Хорооны бүтэц орон тоо /хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн мэргэжилтэн, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн/ гэх мэт

Хорооны Засаг дарга-1, Зохион байгуулагч-1, Нийгмийн ажилтан -1, Улсын бүртгэгч-1, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн-1,             үйлчлэгч-1              Манаач-3

 

6

Ерөнхий боловсролын сургуулийн тоо

1

 

 

            төрийн

1

 

 

            хувийн

 

 

7

Цэцэрлэгийн тоо

2

 

 

           төрийн

1

 

 

           хувийн

1

 

8

Өрхийн эмнэлэгийн тоо

1

 

9

Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо

60

 

10

Ус түгээх цэгийн тоо /гэр хороолол/

3

 

РAGE хуудасны хаяг: “Налайх дүүргийн 5 дугаар хороо”  “Gorogok” групп

 Хорооны байршил    Налайх дүүрэг 5 дугаар хороо Нисэхийн гудамж

Хорооны утасны дугаар         76036511