6 дугаар хороо

ХОРООНЫ  ТАНИЛЦУУЛАГА

           Налайх дүүргийн 6 дугаар хороо Нийслэлээс 70км, дүүргийн төвөөс 40км зайд алслагдсан Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 30.0 мянган хавтгай дөрвөлжин км талбайд байрладаг нийслэлийн засаг захиргааны нэгж юм.

Тус хороо нь Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2001 оны 02 сарын 22 ны 33 тоот тогтоолын дагуу дүүргийн засаг даргын 2001 оны 3 сарын 13-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо болон зохион байгуулагдсан.

Үе үеийн Хорооны Засаг даргаар:

  • 2001-2008 онд Д.Лочин
  • 2008-2013 онд П.Нарантуяа
  • 2013-2016 онд И.Энхбаатар
  • 2016 оноос одоог хүртэл Ц.Болд нар сонгогдон ажиллаж байна.

Нутаг дэвсгэрийн хэмжээ: 25381 га

                                            Өрх:665

                                            Хүн ам: 1653

            Налайх дүүргийн 6–р хороо нь хойд талаараа Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуулын 3 дугаар баг, баруун талаараа Баянзүрх дүүргийн Гачуурт тосгон, зүүн болон урд хэсгээрээ 1, 5 дугаар хороотой тус тус хиллэдэг.

Хороо нь тус бүр 100-220 өрх бүхий 4 хэсэгтэй, 2017 оны жилийн эцсийн байдлаар 665 өрх, 1653 хүн амтай, нийт хүн амын 15 орчим хувь нь амины орон сууц, 85 хувь нь гэрт амьдардаг.

Айл өрхийн 1/3 нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлж,Туул голын сав уулын ам бүрээр тархсан , хорооны төвөөс талдаа  5-50км –ийн тойруугаар алслагдан байрладаг. Мал бүхий 139, малчин 88 өрхийн 10141 толгой мал 2016 онд тоологдсон.

Хорооны нутаг дэвсгэрт дүүргийн төрийн болон хувийн аж ахуйн нэгжийн 10 гаруй хувь нь байрладаг.Үүнд Эрдмийн оргил цогцолбор сургуулийн хичээлийн’’ Г’’ байр Тэрэлж дэх салбар, Сургуулийн өмнөх боловсрол олгох 140-р цэцэрлэгийн салбар, Ус цаг уурын эрдэм шинжилгээний газар, ХААН банк, 90 гаруй амралт,аялал жууулчлалын баазууд, Хүнсний дэлгүүр 8 мини маркет-2, Зочид буудал- 2 зэрэг ААНБ-ууд байдаг.


 

             Хорооны үндсэн чиг үүрэг нь:

  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж,төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах
  • Ахмадаа хүндэтгэж ,хүүхэд залуучуудаа дэмжсэн , өрхийн орлогыг нэмэгдүүлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх,ажлын байр нэмэгдүүлэх
  • Иргэдийг тохилог эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажилладаг.

     


Эрхэм зорилго:

   1  Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай болгож ,төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах \

  1. Ахмадаа хүндэтгэсэн ,залуучуудаа дэмжсэн хүүхдүүдээ тэтгэсэн ,айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх,ажлын байр нэмэгдүүлэх

4. Иргэдийг тохилог эрүүл орчинд амьдрах” ”Өөдлөх айл үүднээсээ’’ гэсэн орчинг бүрдүүлж, байгаль орчныг хамгаалахад чиглэн ажиллах зорилтуудыг дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. 

Төрийн албаны ажилд оршиж буй шат дамжлага, хүнд суртал, чирэгдэл, хээл хахуулгүй, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай иргэдийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллаж байна.

2017 онд хороо ИНХ-ын дарга Д.Лочин, Засаг дарга Ц.Болд, Зохион байгуулагч Г.Отгончимэг, нийгмийн ажилтан Б..Бурмаа, Халамжийн мэргэжилтэн Б.Баярцэцэг, Улсын бүртгэгч О.Энхцэцэг, Хэсгийн төлөөлөгч Б.Хадборгилл Цагдаагийн хэсгийн байцаагч Насанчулуун, Хэсгийн цагдаа Ч.Цэнгэлдорж, Олон нийтийн цагдаа Даваатулга, Хэсгийн ахлагч Б.Цэцэгсүрэн, Ц.Эрдэнэтуяа, Ц.Наран, Х.Дэнсмаа  Үйлчлэгч Д.Оюунцэцэг, Галч, Манаач Ж.Ганболд, Б.Батбаяр, Бямбацогт нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.


 

Манай хамт олон

Жил бүрийн сар шинийн баяр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр , Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Ахмадын баяраар харьяалалгүй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ажлыг дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч, хорооны ИНХ, Аж ахуйн нэгж байгууллагын тусламжтайгаар зохилон байгуулж заншсан уламжлалтай.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хорооны ‘’Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох’’ажлыг зохион байгуулж, төрөлжсөн судалгаа гаргасан.

2017 оны Орон нутгийн хөгжлийн сангаар Болорт гүний худаг барьж ашиглалтанд оруулсан.

2017 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн “Тэрэлж Туул” ТББ-тай хамтран  “Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга” батлагдсантай холбогдуулан Хог хаягдлын менежментийг орон нутагт хэрэгжүүлж, Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дах заалтын дагуу Налайх дүүргийн Засаг дарга, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазартай гурвалсан гэрээ байгуулан, хорооны нутаг дэвсгэр дэх айл өрх, албан байгууллага, нийтийн эзэмшлийн зам талбайн энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг 11 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж,  Өнгөрсөн 6,7 дугаар сард 313 айл өрх, 23 ААНБ, Нийтийн эзэмшлийн  6200 га талбайн нийт 234 тн буюу 702 м3 хогийг цэвэрлэж, цуглуулж, тээвэрлэн нэгдсэн хогийн цэг Баялагийн хонхорт буулгасан.

Хорооны Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот Захирамжийн дагуу Засаг даргын ажлын алба Хорооний 650 өрхөөр 14 хонгийн хугацаатай явж ХАОМС болон өрх бүрийн судалгааг шинэчлэн иргэдээс гарсан санал хүсэлтийг эрэмбэлэн дээд шатанд уламжлав.

Хорооны иргэд, “Тэрэлжийн Залуус” ТТБ-тай хамтран бэсрэг наадам хийж 5 насны 265 морь уралдаж давхардсан тоогоор 07-12 насны 174 хүүхэд хурдан морь унаж уралдан ямар нэгэн осол, гэмтэл, эндэгдэлгүй  наадам зохион байгуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах олон нийтийн хэлэлцүүлэгийг хэсэг тус бүрт зохион байгуулж нийт 315 иргэний саналыг налайх дүүргийн ИТХ-д хүргүүлсэн.

Хорооны Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 11 өдрийн 114 тоот албан бичгийн дагуу ААНБ-аар явж дэлэгрэнгүй судалгаа авч хорооны ажлыг танилцуулсан.


 

ХОРООНЫ СТАТИСТИК ТООН СУДАЛГАА

 

1-р хороо

тайлбар

1

Хорооны нутаг дэвсгэрийн хэмжээ

25381 га

 

2

Хорооны нийт хүн ам

1653

3

Хорооны өрхийн тоо

665

 

4

 0-18 насны хүүхэд               

512

 

5

18-аас дээш насны иргэн

1191

 

6

Өрх толгойлсон эцэг

24

 

7

Өрх толгойлсон эх

114

 

8

Хагас өнчин хүүхэд

20

 

9

Бүтэн өнчин хүүхэд

2

 

10

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

48

 

11

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

8

 

12

Хорооны бүтэц орон тоо /хорооны Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, иргэний бүртгэлийн мэргэжилтэн, хөдөлмөр халамжийн мэргэжилтэн/ гэх мэт

Хорооны Засаг дарга-1, Зохион байгуулагч-1, Нийгмийн ажилтан-1,

Улсын бүртгэгч-1,

 Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн-1,             үйлчлэгч-1           

 Манаач-3

Хэсгийн ахлагч -4

 

13

Ерөнхий боловсролын

сургуулийн тоо

 1

 

 

            төрийн

                          1

 

 

            хувийн

 

 

14

Цэцэрлэгийн тоо

1

 

 

           төрийн

1

 

 

           хувийн

 

 

15

Хэсгийн эмнэлэгийн тоо

1

 

16

Нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо

91

 

17

Ус түгээх цэгийн тоо /гэр хороолол/

5

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 6 ДУГААР ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН НЭРСИЙН ЖАГСААЛТ

Нэрсийн жагсаалт

Албан тушаал

Холбоо барих утас

1

Ц.Болд

Засаг дарга

88345352

2

Г.Отгончимэг

Зохион байгуулагч

89474779

3

Б.Бурмаа

Нийгмийн ажилтан

88151652

4

Б.Баярцэцэг

Халамж, мэргэжилтэн

80700069

5

О.Энхцэцэг

Улсын бүртгэгч

80202930

6

Б.Баярмаа

Хэсгийн их эмч

99456585

7

Т.Баярмаа

Хэсгийн бага эмч

89782719

8

Д.Отгончимэг

Хэсгийн сувилагч

88949014

9

Наранжаргал

Хэсгийн асрагч

89007440

10

Насанчулуун

Хэсгийн байцаагч

89181132

11

Цэнгэлдорж

Хэсгийн цагдаа

88553067

12

Даваатулга

Олон нийтийн цагдаа

80388639

13

Б.Цэцэгсүрэн

Усан сан, Тэрэлж байр, Тэрэлж гудамж, Шилжрээ

80704110

14

Ц.Эрдэнэтуяа

Шар булаг, Дуганцагаан, Хурх, Өлийн булан, Цацын тохой, Бугат, Чандрууны булан,

88961742

15

Ц.Наран

Арангат, Сан, Зурхайч, Өгөөмөр, Нарлаг, Мэлхий хад, Жүдийн хонд,

89641104

16

Х.Дэнсмаа

Болор, Эрээний адаг, Шархад, Тогоочийн булаг, Бумбагар хад, Ар хүүш

88679340

17

Д.Оюунцэцэг

Үйлчлэгч

96303016

18

Ж.Ганболд

Манаач

88176034

19

Б.Батбаяр

Манаач

89182630

20

Бямбацогт

Манаач

80188951

 

РAGE хуудасны хаяг: “Налайх дүүргийн 6 дугаар хороо” фэйсбүүк хуудас

Хорооны байршил    Налайх дүүрэг 6 дугаар хороо Тэрэлж