хүний нөөцийн ил тод байдал

                Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтаар  нөхөх ажлын байрны тавигдах шаардлага хангасан  иргэдийг  зарласан хугацаанд журмын дагуу бүртгэсэн байна.

Шалгалтанд тэнцэж томилуулахаар  нэр дэвшүүлж байгаа иргэдийн боловсролын гэрчилгээ, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, эрүүл мэндийн хуудсыг  журмын дагуу бүрдүүлж ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй байна.

Төрийн жинхэнэ албан тушаалд боловсролын ямар нэгэн зөрчилгүй ажиллана.

Төрийн албан хаагчдын  үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнүүлэх,  үр дүнгийн гэрээний боловсруулалт, дүгнэсэн байдал, хэрэгжилтэнд  арга зүйн зөвлөгөө өгөх зөвлөмж хүргүүлэх

Үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр хугацаанд нь бодитой үнэлгээ өгч, үнэлэх үнэлэмжийн хандлагыг өөрчлөх, төлөвлөлтийг бодитой  болоход арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна.Ингэснээр ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, байгууллагын жилийн ажлын төлөвлөлтийн уялдаа сайжирна.

Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх журам Төрийн албаны зөвлөлийн  2012 оны 134 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсаны дагуу Засаг даргын Тамгын газрын дарга, төрийн албан хаагчдад  сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэхэд чанарын ахиц гаргаснаар төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын  ажлын чанар дээшилнэ.Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр хэрэгжинэ.