Үйл ажиллагааны ил тод байдал

2018/05/10

Журам батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 30 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын шагналаар шагнах журам”-ыг нэгдүгээр хавсралт, шагналын анкетыг хоёрдугаар хавсралт, дүүргийн “Хүндэт тэмдэг”-ний үнэмлэхний загвар, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”, “Баярын бичиг” -ийн загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

  1. Дүүргийн “Хүндэт тэмдэг”, дүүргийн Засаг даргын “Жуух бичиг”, “Баярын бичиг”-ээр шагнуулахаар шийдвэрлэгдсэн иргэний шагналд дагалдах мөнгөн урамшууллыг тодорхойлсон байгууллагаас олгуулах, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Ж.Алтангэрэл)-т үүрэг болгосугай.

 

  1. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2014 оны А/192 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                    Ч.РАДНААБАЗАР