Үйл ажиллагааны ил тод байдал

А.Тамхины тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж, иргэн  дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

1. Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн хариуцсан мэргэжилтнээс “Тойрох хуудас” авч холбогдох байгууллагын ажилтны саналыг авах

2. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг, өргөдлийг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэнд өгнө. /Аж ахуйн нэгж албан тоот, хувь хүн өргөдөл гаргана./

3. Хуулийн этгээд: Улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлт, Онцгой байдлын хэлтсийн дүгнэлт /Хуулбар/, Иргэн: иргэний үнэмлэх, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлт, Онцгой байдлын хэлтсийн дүгнэлт /Хуулбар/,

4. Налайх дүүргийн Татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /Суутгагчийн дугаарыг бичсэн байна./

5. Хороотой байгуулсан тохижилтын гэрээ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-тай байгуулсан хогны гэрээ, гадна, дотно тохижилтын зураг

Дээрх материалыг бүрдүүлж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэнд өгнө.

 Хариуцсан мэргэжилтэн тухайн аж ахуйн нэгж, иргэний 500 метрийн тойргийн гадна байрлаж байгаа зураглал, баримт бичгийн бүрдлийг хангаж, дүүргийн Засаг даргын Захирамжийн төсөл боловсруулан, удирдлагын саналыг авч  захирамж гаргуулна.

 Захирамж гарсны  дараа төлбөр төлсөн баримтыг үндэслэн гэрчилгээг олгоно.

 

Тусгай зөвшөөрөл олгох төлбөр, хураамжийн үндэслэл  тариф, хугацаа

 

1

Төлбөр, татвар, хураамж, үйлчилгээний хөлс.

Төлбөр, хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ

Төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс тогтоосон эрх зүйн актын нэр, заалт

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь заалт.

Төлбөр хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ

250.000 төгрөг

2

Зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа

Зөвшөөрөл олгосноос хойшхи түүний хүчинтэй байх хугацаа

3 жил

Улсын тэмдэгтийн хураамж тушаах данс:

Налайх дүүргийн Татварын хэлтэс:

НД.УТХ-ЗДТГ      Данс: 5001203993

Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж

Мөнгөн дүн: 250.000 төгрөг тушаана.

 /Аж ахуйн нэгжийн нэрийг бичнэ./                                                       

Б. Спиртийн сул болон өндөр болон агууламжтай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

 

1. Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дүгнэлт, Онцгой байдлын хэлтсийн дүгнэлтийн хуулбар

3. Харьяалах татварын албанд албан татвар суутгагчаар бүртгүүлсэн бүртгэлийн хуудас /Суутгагчийн дугаарыг бичсэн байна/

4. Хороотой байгуулсан тохижилтын гэрээ, Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-тай байгуулсан хогны гэрээ, гадна, дотно тохижилтын зураг

Дээрх материалыг бүрдүүлж, Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэнд өгнө.

 Ажлын хэсэг ажиллан, зөвлөлийн шийдвэр гарсны дараа улсын тэмдэгтийн хураамж  төлж, баримтаа авчран гэрчилгээ авна.

Тусгай зөвшөөрөл олгох төлбөр, хураамжийн үндэслэл, тариф, хугацаа

1

Төлбөр, татвар, хураамж, үйлчилгээ- ний хөлс

Төлбөр, хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ

Төлбөр, хураамж, үйлчилгээний хөлс тогтоосон эрх зүйн актын нэр, заалт

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 116 дугаар “Согтууруулах ундаа худалдах болон үйлчлэх тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоол

Төлбөр, хураамж, үйлчилгээний хөлсний хэмжээ

  1. Спиртийн өндөр агууламжтай болон спиртийн сул агууламжгай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл: Шинээр олгох 2.250.000 төгрөг, сунгалт 900.000 төгрөг
  2. 2. Спиртийн өндөр агууламжтай болон спиртийн сул агууламжгай согтууруулах ундаагаар худалдах тусгай зөвшөөрөл: шинээр олгох 1.300.000 төгрөг, сунгалт 400.000 төгрөг
  3. 3. Спиртийн сул агууламжгай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл: шинээр олгох 750.000 төгрөг, сунгалт 400.000 төгрөг
  4. 4. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл: шинээр олгох 300 000 төгрөг, сунгалт 100.000 төгрөг
  5. 5. Спиртийн өндөр агууламжгай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл: шинээр олгох 1.500.000 төгрөг, сунгалт 500.000 төгрөг
  6. 6. Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл: шинээр олгох 1 000.000 төгрөг, сунгалт 300.000 төгрөг
  7. 7. Сүүдрэвчтэй үйлчилгээнд спиртийн сул агууламжгай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл: олгох бүр 300.000 төгрөг
  8. 8. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хэвлүүлэх, олгох үйл ажиллагааны зардал олгох бүр 4000 төгрөг

2

Зөвшөөрөл-ийн хүчинтэй байх хугацаа

Зөвшөөрөл олгосноос хойшхи түүний хүчинтэй байх хугацаа

2 жил

 

Улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ тушаах данс:

1. Налайх дүүргийн Татварын хэлтэс

Данс: 5001203993

Гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж

Мөнгөн дүн: .......................... төгрөг тушаана.

2. Төрийн сан банк

НА.хотын Захирагчын ААлба н.с

Данс: 100200455421

Гүйлгээний утга: Гэрчилгээний үнэ

Мөнгөн дүн: 4000 төгрөг тушаана.

/Аж ахуйн нэгжийн нэрийг бичнэ./ 

 

ТОХИЖИЛТ, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС