Үйл ажиллагааны ил тод байдал

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Ерөнхий мэдээлэл

  1. 1.  Нийтлэг үндэслэл

“Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай” хууль, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хууль, “Үйлдвэрлэлийн тухай” хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого зэрэг баримт бичгүүдэд үндэслэн дүүргийн “Хамтдаа хөгжинө”, “Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг боловсруулсан болно.

Дэлгэрэнгүй: Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх “Хамтдаа хөгжинө” “Налайхад үйлдвэрлэв” дэд хөтөлбөр  

Нэг. Хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага

Налайх дүүрэг нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр 2015 оны эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлтээр 8.25 байгаа нь  нийслэлийн бусад дүүргийн стандарт түвшинээс 65 хувиар бага, агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 7969  өрхийн хэрэглэж буй түүхий нүүрс, Дулааны Станц, уурын зуух, төвлөрсөн халаалтанд холбогдоогүй 120 аж ахуйн нэгжийн бага болон дунд оврын нам даралтын уурын зууханд түлж буй боловсруулаагүй түүхий нүүрсний дутуу шаталтын дүнд үүссэн тоосжилт, угаарын хий, 3184 автотээврийн болон  өөрөө явагч хэрэгслийн утаа, бусад эх үүсвэр буюу талхлагдсан газрын хөрс, шороон зам, баригдаж буй барилга байгууламж, уурхай, тоосгоны үйлдвэр, элс, хайрганы карьер,  хуурай хог хаягдал юм.

Дэлгэрэнгүй: “ЭКО НАЛАЙХ” ХӨТӨЛБӨР