Цаг үеийн мэдээ

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Үүнээс гадна дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршууллаа.

Дэлгэрэнгүй: Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийлээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар дүүрэгт баригдаж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ч мөн эрчимтэй хийгдэж байна.
Барилга угсралтын явцтай 06 сарын 18-ны өдөр ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар танилцлаа.
50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга угсралтын ажил 90 хувьд хүрчээ