Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар дүүрэгт баригдаж байгаа 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажил ч мөн эрчимтэй хийгдэж байна.
Барилга угсралтын явцтай 06 сарын 18-ны өдөр ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар танилцлаа.
50 ортой хүүхдийн эмнэлгийн барилга угсралтын ажил 90 хувьд хүрчээ

Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны өргөтгөл, шинэчлэлийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Дэлгэрэнгүй: Дүүрэг доторт авто замын ажил эрчимтэй хийгдэж байна

Налайх дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Гадаад харилцааны яам, Канадын олон улсын баялагийн хөгжлийн хүрээлэн, Байгалийн баялагийн засаглалын хүрээлэнтэй хамтран улсын өмчит уурхай, түүний хаалтын талаар уул уурхайн залуу мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг, семинар зохион байгууллаа. Семинарт дүүргийн Засаг даргын үйлдвэрлэл, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Канадын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Гленн Зизански, гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн болон Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны уул уурхайн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Дэлгэрэнгүй: ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮД НАЛАЙХ ДҮҮРЭГ ДЭХ НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛАА

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаан 2017.06.16-нд 81 хувийн ирцтэй эхэлж, дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх тухай гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй: НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

The 5th GLOBAL WORK CAMP 2017 JAPAN

ТАВ ДАХЬ УДААГИЙН GLOBAL WORK CAMP 2017 ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЯПОН УЛС

 

2017 оны 8-р сарын 13 аас 22-нд Япон улсын КҮМАМОТО мужид зохион байгуулагдах тав дахь удаагийн “Глобал Ворк Кэмп” нь, залуучуудыг нэгдэн дэлхий дахинд болон өөрийн оронд тулгамдаж буй асуудал бэрхшээл, байгаль орчин, түүх соёл, боловсрол, эрүүл мэнд гэх мэт сэдвийн хүрээнд 10 хоногийн турш хэлэлцэж, эх орноо сурталчлах боломжийг олгох зорилготой Япон улсын “Боловсрол шинжлэх ухааны яам”-аас жил бүр зохион байгуулдаг олон улсын арга хэмжээ юм.

Дэлгэрэнгүй: ТАВ ДАХЬ УДААГИЙН GLOBAL WORK CAMP 2017 ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЯПОН УЛС