Цаг үеийн мэдээ

2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх эрүүгийн хууль, зөрчлийн тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, прокурорын тухай хуулиуд батлагдсантай холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудад мэдлэг олгох зорилготойгоор Хууль зүйн яам, Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран 2017 оны 06-р сарын 12-ны өдрөөс 2017 оны 6-р сарын 16-ны өдрийг дуустал 5 хоногийн сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтанд Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 50 албан хаагч, Налайх Багахангай дүүргийн прокурорын газрын 9 албан хаагч, 34 улсын байцаагч , Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтсийн 20 албан хаагч, 13 улсын байцаагч, нийт 126 албан хаагчид хамрагдлаа.

Дэлгэрэнгүй: Шинэ хуулийн хэрэгжилтийн тухай Налайх, Багахангай дүүргийн нэгдсэн сургалт болж байна

Өнөөдөр дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн захирал Л.Нямхүү, ХСҮТ-ийн дэд захирал С.Хүрэлсүх, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дотоод хяналтын чанарын албаны дарга н.Одончимэг, НЭМҮТ-ийн Бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Гантуяа, АШУҮИС-ийн дүрс оношилгооны эмч н.Байгальмаа, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн ЭМН-ийн дарга Л.Байгал нар оролцлоо.

Дэлгэрэнгүй: "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлт Налайх дүүрэгт боллоо

2017 оны 06-р сарын 14-ний өдөр 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн асуудлыг шийдвэрлэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй: Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худгийн шав тавих ёслол боллоо

Дүүргийн ЗДТГ-аас Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой хамтран энэ сарын 12-ны өдөр дүүргийн бичил уурхай эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Бичил уурхай эрхлэгчдийг сургалтад хамрууллаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайханы санаачилгаар Эрүүл Мэндийн Яамнаас шийдсэн УАЗ фургон маркийн авто машиныг 2017 оны 06-р сарын 13-ны өдөр Эрүүл Мэндийн Төвд хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Эрүүл Мэндийн Төвийн дарга Л.Байгал нар оролцов.

Дэлгэрэнгүй: Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төв УАЗ фургон маркийн авто машинтай боллоо