Цаг үеийн мэдээ

“Чандмань налайх” ОНӨААТҮГ энэ онд түүхт 70 жилийн ойтойгоо золгож байна. Ойн баяраа 08 сарын 3 дахь 7 хоногт тэмдэглэн өнгөрүүлнэ. Түүхт 70 жилийн ойн баяраас өмнө дүүрэгтээ 70 бүтээлч ажил хийх аян өрнүүлэн аяны нээлтээ өнөөдөр хийлээ.

Дэлгэрэнгүй: “Чандмань налайх” ОНӨААТҮГ 70 жилийн ойгоо угтаж 70 бүтээлч ажил хийнэ

Өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвийн “Мэдээллийн цагт” Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Үйлдвэрлэл, ногоон хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч С.Тунгалаг, Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар оролцож сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй: Дүүргийн удирдлагууд "мэдээллийн цаг"-т оролцлоо

Налайх дүүргийн биеийн тамир, спортын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болох Спорт цогцолбор болон Олон улсын стандарт бүхий Хөнгөн атлетикийн тартам замын ажлын явцтай Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Засаг даргын Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Мөнхбаяр, Монголын үндэсний олимпийн акедамийн ерөнхийлөгч, Монголын хөнгөх атлетикийн холбооны нарийн бичгийн дарга, доктор, профессор Ч.Зоригтбаатар, тартам замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй Дэрэн-Наран ХХК-ийн захирал Б.Мөнхчулуун, Биеийн тамир, спортын газрын үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн, Монголын хөнгөн атлетикийн холбооны менежер Б.Батцэнгэл болон албаны бусад хүмүүс танилцлаа. Энэ үеэр Тартам замыг 2017 оны 08-р сард ашиглалтанд оруулахаар санал солилцож тохиролцлоо.
Цаашид тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг дүүрэг дотоод нөөц боломжоо ашиглан, хамтын хүчээр хийхээр төлөвлөж байна.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ел Бирлиги” ТББ, Турк улсын Dost Eli төрийн бус байгууллагатай хамтран 4-р хорооны хүүхэд багачуудыг баярлууллаа. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, ИТХ-ын тэргүүлэгч К.Сейтхан, “Ел Бирлиги” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Женисбек нар оролцож, бяцхан хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, 4-р хорооны 160 гаруй бяцхан хүүхдэд бэлэг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй: 4-р хорооны 160 гаруй хүүхдэд гарын бэлэг өглөө

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн төрөх тасагт 1 хүү, 1 охин дуугаа хадаан мэндэлжээ.

Дэлгэрэнгүй: Шинэ төрсөн нярайдаа анхны бэлгийг нь гардуулан өглөө