Цаг үеийн мэдээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүргийн 106 эх алдарт эхийн I, II одонгоор энгэрээ мялаалаа. Одон гардуулах ёслолын ажиллагааг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ: "Бүх ээжүүд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь баярын мэнд хүргэе. Миний бие Оюуны ундраа группийнхээ зүгээс өнөөдөр одон гардан авч байгаа бүх ээжүүддээ 20 мянган төгрөгний сэтгэлийн бэлэг өгч байна. Өнөөдөр ээжүүд, үрсийн нүүрэнд инээмсэглэл гэрэлтсэн, аз жаргал бялхсан сайхан өдөр байг ээ" гэв.

Дэлгэрэнгүй: Алдарт эхийн одонгоор 106 ээж энгэрээ мялаалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааг өнөөдөр 3, 4 дүгээр хороо хороон дээрээ зохион байгуулсан. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар тус хороодын хүүхдийн баярын арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэр тэмцээн уралдаануудад амжилттай оролцсон хүүхэд багачууддаа баяр хүргэн, бэлэг гардуулан өгсөн юм.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, НХХ-ийн дарга М.Баттулга нар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасагт хэвтэн эвчлүүлж байгаа 25 хүүхэд, багачуудыг эргэж, хурдан эдгэрээд гарахыг хүсээд гарын бэлэг гардуулан өглөө.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдынхаа хүүхдүүдийг хүлээн авч бэлэг гардуулан өглөө. Мөн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад ирээдүйд мэдлэг боловсролтой чадварлаг боловсон хүчин болж, дүүрэг, улс эх орныхоо хөгжлийн төлөө сайн сурч боловсрохыг захиж амжилт хүслээ.

Налайх дүүрэг нь НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхдэд ээлтэй дүүргийн хувьд 12 дахь жилдээ "Жаргалтай үрсийн төлөө” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг зохион байгуулж энхрий бяцхан үрс, хойч үедээ хүндэтгэл үзүүлэн баярлууллаа.

Дэлгэрэнгүй: Налайхчууд хүүхдийн баяраа өнөөдөр тэмдэглэлээ