Цаг үеийн мэдээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн Сайн номуун хийдээс уламжлал ёсоор өнөөдөр 3500 хүүхдэд бэлэг гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Сайн номуун хийдийн тэргүүн хамба лам, доктор С.Нэргүй нар оролцож, бяцхан хүүхдүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Дэлгэрэнгүй: "САЙН НОМУУН" хийдээс 3500 хүүхдэд бэлэг гардууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, эх үрсийн баярыг тохиолдуулан дүүргийн 7 дугаар хорооноос баярын үйл ажиллагааг өнөөдөр хорооны гадна талбайд зохион байгуулж явууллаа.

Дэлгэрэнгүй: 7 дугаар хорооныхон эх үрсийн баяраа тэмдэглэлээ

Нэгдүгээр хорооноос өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хорооны урлагийн танхимдаа зохион байгууллаа. Бяцхан үрсийн баярыг дүүргийн удирдлагууд очиж, хамтдаа хуваалцан, урлагийн тоглолтыг үзэж сонирхон, тэмцээн уралдаанд амжилттай оролцсон манлайлагч бяцхан хүүхдүүддээ гарын бэлэг гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй: 1 дүгээр хорооныхон хүүхдийн баяраа тэмдэглэж байна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хороодод өнөөдрөөс тэмдэглэж эхэллээ. Өнөөдөр 10 цагт 2 дугаар хорооны хүүхэд багачууд хорооны урд талын талбайд хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагааг зохион байгуулж явууллаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр нар оролцож, бяцхан хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр авьяаслаг бяцхан хүүхэд багачууддаа дүүргийн удирдлагууд бэлэг гардуулан өглөө.
Дашрамд дурдахад дүүргийн хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ 05 сарын 31-ны өдөр 10 цагаас болохоор төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна.

Хорооны ахмад буурлуудын санаачилгаар 3-р хорооны Иргэний танхимд “Цугцванг” шатрын клубыг байгуулжээ. Шатрын клубын нээлтийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, 3-р хорооны Засаг дарга Ч.Оргилмаа, ИНХ-ын дарга Б.Бэлгэдэмбэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Цуг” гэдэг нь нүүдэл, “Цванг” гэдэг нь албадлага гэсэн Герман үгнээс гаралтай бөгөөд махчилбал нүүх нь алба гэсэн утга агуулдаг. Тус шатрын клубын үйл ажиллагааг дэмжиж, хорооны ИНХ-ын дарга бөгөөд хөгжлийн зөвлөлийн дарга Б.Бэлгэдэмбэрэл хувиасаа 10 ширхэг шатар, 3 ширхэг даам, 4 ширхэг шатар даамны ном, “Гүүднэйборс” олон улсын байгууллагаас ширээний шатар хандивлажээ.
Цаашид хорооны ахмад Х.Төмөрбаатар, Н.Баярмагнай, Б.Цагаан нар клубын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.
“Цугцванг” шатрын клубын хамт олонд амжилт хүсье!