Цаг үеийн мэдээ

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхайн зөвлөлгөөн 4 дүгээр сарын 07-ны өдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ЗДТГ-ын хэлтсийн дарга нар цаг үеийн холбогдолтой мэдээлэл, цаашид анхаарах ажлуудыг танилцуулсан бөгөөд “Налайх барилга-2015” үзэсгэлэн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас дүүргийн Соёл, урлагийн ордны өмнөх талбайд болох юм байна. Үзэсгэлэнд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ЗДТГ-ын Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтэст хандаж дэлгэрэнгүй мэдээлэл авах, Авто тээврийн оношлогоо 4 дүгээр сарын 01-ээс 21-ний хооронд хуучнаар Уул уурхайн аврах албаны хашаанд явагдаж байна зэрэг мэдээллийг хийж байсан бол төсвийн шууд захирагч нар санхүүгийн сахилгаа сайжруулах, гаргаж буй тушаал, шийдвэрийхээ холбогдох хууль, эрх зүйн үндэслэлийг сайтар судлаж байхыг анхааруулж байсан.

Дэлгэрэнгүй: Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо

Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан 4 сарын 08-ны боллоо. Хуралдаанд оролцох нийт 25 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч оролцсон бөгөөд ирсэнээр ирц 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар:

  1. Дүүргийн 2015 оны төсөвт өөрчлөлт оруулах
  2. Дүүргийн 2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх төсөл, арга хэмжээний жагсаалтыг батлах
  3. Дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөө батлах тухай
  4. Дүүргийн энгийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцэн тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

    Дэлгэрэнгүй: Дүүргийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан боллоо

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг саруулах, өөрийн хөгжлийн онцлог бүхий дагуул хотуудыг байгуулах бодлогын хүрээнд нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт, нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт  байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 25 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Налайх хотыг байгуулах ажил 2014  оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд иргэдээс Хот байгуулах асуудлаар санал асуулгыг 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулсан. Санал асуулгад оролцсон Налайх дүүргийн иргэдийн 96,8 хувь нь Налайх дүүрэгт Налайх хот байгуулахыг байгуулахыг дэмжсэн нь Налайх хотыг байгуулахад хамгийн чухал түлхэц болсон.

Дэлгэрэнгүй: Налайх дүүрэгт Налайх хотыг байгуулах шийдвэр гарлаа

2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр болсон дүүргийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар Налайх дүүрэг 2015 оны төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадаагүй тул  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гарган Налайх дүүргийг төсвийн түр горимд шилжүүлээд байсан билээ.

Энэ дуулианы үр дүнд Налайх дүүргийн 2015 оны төсөв, дүүргийн эдийн засаг, нийгмйн 2015 оны зорилт өнөөдрийг хүртэл батлагдаж чадаагүй. Дүүргийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдсан ч нэр бүхий зарим төлөөлөгчид хурлын ажлын албаны даргын өрөөний цоожийг эвдэн хурлын тамга бүхий сейфийг хууль бусаар авсан тул хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр бус болж чадахгүй байсан.

Дэлгэрэнгүй: Дүүргийн ИТХ-ын тамга “өрөөндөө ирлээ”

Дүүргийн Засаг даргын дэргэдэх байгууллагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх, ажил хариуцсан ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсээс дээрх сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй: Архив, бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтнуудад сургалт хийлээ