Үүрэг даалгавар

2017 ОНЫ 12 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Үүрэг даалгавар 1:

Баярын өдрүүдэд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, цагийн хуваарь зэрэгт анхаарах /мэргэжлийн байгууллагууд/

Үүрэг даалгавар 2:

Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажлыг дүүргийн хэмжээнд 12 сарын 27-ны өдөр зохион байгуулна. Бүх байгууллага, хороод идэвхтэй оролцох,  баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр хариуцлагатай ажиллах, бүх байгууллага дотооддоо эргүүл жижүүр томилж ажиллах   /Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ, бүх байгууллага/

Үүрэг даалгавар 3:

Энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах. 2 сар гэхэд томоохон тендерүүдийг зарлах  /Худалдан авах ажиллагааны алба/

Үүрэг даалгавар 4:

2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах. /Газрын алба/

Үүрэг даалгавар 5:

Төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор төвлөрүүлэн ажиллах. /Татварын хэлтэс/

Үүрэг даалгавар 6:

2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагаас гүйлгээ хаагдах тул байгууллагын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнууд гүйлгээ хаагдахаас өмнө төлбөр тооцоогоо хийж, өр авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах  /Нийт байгууллагууд/

Үүрэг даалгавар 7:

Ханиад томууны дэгдэлт ихсэж байгаа тул эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд анхаарч ажиллах

Үүрэг даалгавар 8:

Шинэ жилийн арга хэмжээний үеэр иргэдийн  аюулгүй байдалд анхаарч, хяналт шалгалтаа эрчимжүүлэх, МХХ-ээс гар дээр зарагдаж болзошгүй тэсэрч дэлбэрэх салют бусад зүйд хяналт тавих /МХХ/

Үүрэг даалгавар 9:

Дүүргийн худалдаа үйлчилгээний салбарын хамт олноос Сар бүрийн 01-ний өдрийг  эрүүл амьдрал-идэвхтэй хөдөлгөөн уриан дор явган аялалыг зохион байгуулж байх санаачилга гаргасан тул нийт байгууллагууд уриалгыг дэмжин хамтран оролцох, ажилтан албан хаагчиддаа мэдээлэл хүргэх /Бүх байгууллагууд/

 

 

2017 оны 12 сарын 05-ны өдрийн дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор хүргүүлэхийг мэдэгдэж байна. 

АНХААРУУЛГА: Үүрэг даалгаврын биелэлтийг товч бичих, хугацаа хоцроосон тохиолдолд биелэлт ирүүлээгүйд тооцох болно.

E-mail хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. 

Утас: 8933-0702